В
Валторн буюу Угалзан бүрээ (2)
Валторн буюу Угалзан бүрээ (2)

 

Валторн буюу Угалзан бүрээ (Германаар: Waldhorn буюу "Ойн эвэр", Италиар: corno, Францаар: cor) нь тенор регистртэй гуулин хөгжмийн зэмсэг. Уг хөгжим ангийн дохио өгөх эвэр бүрээнээс гаралтай бөгөөд XVII зууны дунд үеэс найрал хөгжмийн бүрэлдэхүүнд оржээ. Валторныг өөрөөр Франц урам (French horn) хэмээн нэрлэдэг.

 

 

 

а. Валторны патентын зураг, б. Валторны бүтэц, хэсгүүд : 1 – Mundrohr; 2 – Stimmbogen; 3 – Anstoß; 4 – Zwinge; 5 – Stengel; 6 – Verschraubung; 7 – Schallbecher; 8 – Maschine; 9 – Ventilbögen; 10 – Fingerhaken

 

Германы хөгжмийн зэмсэг үйлдвэрлэгч Генрих Давид Столзэл (Heinrich David Stölzel)(1777.09.07 - 1844.02.16)  болон Фридрих Блюмель (Friedrich Blümel) нар 1818 онд Валторны патент авчээ. Валторныг симфон найрал хөгжимд чуулгын болон гоцлол тоглоход ашигладаг.

 

 

Валторны дуугаралтын цар хүрээ нь H1 (контроктавын си) -гээс  ( хоёрдугаар октавын фа) хүртэл дуугарна. Эвэр бүрээг Петр Ильич Чайковскийн нэгдүгээр симфониос болон бусад олон хөгжмийн зохиолчдын бүтээлээс сонсож болно. 

 

Валторн буюу Угалзан бүрээ (2)
Валторн
Угалзан бүрээч
Валторн буюу Угалзан бүрээ