Валиха ятга (2)

 

Африкийн хөгжмийн зэмсэг

 

Валиха (Valiha tube zither) бортогон ятга нь Мадагаскарын Малагачуудын үндсэн хөгжим бөгөөд уг хөгжим Индонезээс гаралтай хэмээн үздэг байна. Уламжлалт Валихаг 5-8 см-ийн голчтой хулсаар үйлддэг байсан бөгөөд өдгөө модоор хийх болжээ.

 

Чавхдасыг хулсны хөвөнг томж хийдэг байсан бол өдгөө гитарын металл чавдас төдийгүй унадаг дугүйны тормосны утас, төгөлдөр хуурын ган утсыг ашиглах болжээ. Уг хөгжим Мадгаскарт өвөг дээдсийн сүнстэй харьцах, шашны зан үйлд голлон хэрэглэж байгаад аажмаар ардын дуу бүжигт өргөн хэрэглэх болжээ.

 

 

Валиха ятга нь 7-24 хүртэл чавхдастай байх бөгөөд 13 чавхдастай Валихаг хамгийн өргөн хэрэглэгддэг. Валихатай төстэй хөгжмийн зэмсэг Малайзд байх бөгөөд Малайчууд Aгонг (Agong), Дананг (Danang), Паганг (Pagang), Тотабуан (Totabuan) хэмээн нэрлэдэг байна. 

 

Валиха ятга (2)
Валиха ятга
Филиппин болон Мадгаскарын Валиха ятгачид
Валиха ятгач