Вакцин

 

Вакцин латинаар: vaccīn-us (vacca-үхэр + us-аас буюу үхрээс гэсэн үг). Вакцин нь тухайн өвчний эсрэг дархлааг сайжруулах биологийн бэлдмэл юм.

Эдвард Женнер 1796 онд хүний цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлдмэлийг үхрээс гарган авснаар вакцин үүсчээ. Үүний дараа Луй Пастер галзуу өвчний эсрэг вакциныг бүтээжээ. Улмаар ХХ зуун гэхэд сахуу, гахайн хавдар, улаан бурхан өвчний эсрэг вакцинууд буй болсон хэдий ч хумхаа, дархлал олдмол хомсдолын вирусын эсрэг үр дүнтэй вакцин хараахан гараагүй байна.

Өвчин үүсгэгч организмын төлөөлөл болсон зүйлийг агуулсан, ихэндээ микробын хор, үхүүлсэн болон сулруулсан үүсгэгчийг агуулдаг. Эдгээр зүйлүүд нь гадны биетийг таних тэдгээрийг устгах, тэдгээрийг санаж, биеийн дархлааны системийг сөдөөнө. Иймээс эдгээр микро организмуудыг дараа дахин биед орж ирэхэд нь, дархлааны систем таних ба устгахад илүү хялбар болдог.

Урьдчилан сэргийлэх (байгалийн буюу зэрлэг ямар нэг үүсгэгчээр ирээдүйд халдварлахыг хамгаалах болон дархлааг дээшлүүлэх гэх мэт), эмчилгээ (хорт хавдрын эсрэг вакцин нь судалгааны түвшинд явагдаж байгаа) чадвартай байдаг.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Женнер Эдвард

Вакцин
Эдвард Женнер