Ваар

 

Шинэ чулуун зэвсгийн үеэс хүрэл, төмрийн түрүү үеийг дуустал ваар савыг зөвхөн гараар хэлбэр дүрс оруулан хийдэг байсан бол Хүннү гүрний үеэс ваарыг урлах шинэ дэвшилт арга ажиллагаа дэлгэрч ваарыг тусгай оньсон хүрдэн дээр эргүүлэн хийх болжээ. Энэ аргаар хийсэн ваарын хана нимгэн, гадаргуу нь жигд, толигор болохоос гадна жин нь хөнгөн болдог аж. Ноён уулнаас олдсон ваар МЭӨ III-МЭ I зуун буюу Хүннүгийн үед хамаарах хамаарах бөгөөд Монголоос олдсон хамгийн том вааруудын нэг юм Гадагш эргэсэн дэрэвгэр амсар, цүлхгэр бөөр, шувтан ёроолтой эл ваарыг элс болон саарал шавраар хийжээ. Ваарны мөрөөр бүтэн тойруулсан хоёр зураасны голоор долгиолсон хээгээр чимж ёроолоос дээш дөрвөн см зайд 2.4 см голчтой нүх гаргажээ. Хүннүчүүд ваар, савыг янз бүрийн хэлбэр дүрстэй хийж үр тариа, шингэн зүйл хадгалах, хоол унд болгох гэх мэтээр ашигладаг байв. Нэг метр орчим өндөртэй эл вааранд үр тариа хадгалж байсан хэмээн эрдэмтэд үздэг байсан ч сүүлийн үед дарс хадгалдаг байсан байх гэсэн таамаглал дэвшүүлэх болжээ.

а. Ноён уулын 1-р булшнаас олдсон том ваар    б. том ваар      в. 20-р булшнаас олдсон том ваар

Монгол ваар нь галуун хүзүүт, цагаан бөгст, шомбонз, тэнчин, цозон гэх мэт олон хэлбэртэй, төрөл бүрийн хэмжээтэй байдаг. Анх ваарныхаа ерөнхий хэлбэр төрхийг өвс болон модлог ургамлыг сүлжээд түүнийгээ гадна дотроос нь  шавраар шавж шатаан ваарыг хийдэг байжээ.  Дараа нь эргүүлэг ашиглан ваараа хийж түүнийгээ будах, пааландах зэрэг янз бүрийн арга техникээр чимэглэх болжээ. 1955 онд Монголд орчин цагийн шаазан ваар, вааран эдлэлийн үйлдвэр байгуулагджээ.

Ваар
Ноён уулнаас олдсон а. дунд зэргийн ваар б. Вааран тогоо