Б
Бөөгийн хэнгэрэг 2 (2)
Бөөгийн хэнгэрэг 2 (2)

 

Бөөгийн хэнгэрэг

 

Хойд Алтайн буюу Шор хэнгэрэг (North Altai and tambourine Shor). Уг хэнгэрэгийг өөрөөр Тююр (Tüür), Марс-Тююр (Mars-Tüür) хэмээн нэрлэдэг.

 

 

Эскимос хэнгэрэг (Eskimo tambourine) Уг хэнгэрэгийг өөрөөр Сягуякъ (Syaguyak) хэмээн нэрлэх бөгөөд голч нь 90 см орчим байдаг.
 
 
 
1-2. Якут хэнгэрэг (Yakut tambourine) буюу Тэнгэр хэнгэрэг (Tenger Khengereg). Сахагаар: Tюнгур (Tungur), Дюнгюр (Dyungyur). Хэнгэрэгийн царыг ямаа болон бярууны арьсаар бүрэх бөгөөд цохиурыг Бугын эвэрээр үйлдэнэ, 3-4. Сибирийн уугуул Цаатангууд болох Нганасанчуудын Нганасан хэнгэрэг (Ngasani tambourine)
 
 
Хакас хэнгэрэг (Tambourine Khakassia) буюу Тюр хэнгэрэг (Tüür - shaman’s tambourine)
 
 
 
1. Орочен хэнгэрэг (Tambourine Orochony). Уг хэнгэрэгийг өөрөөр Хунтун (Khuntun) хэмээн нэрлэдэг. Царыг бугын арьсаар бүрнэ. Цохиурыг бугын эвэрээр, хэнгэрэгийн бариулыг могой хэлбэртэй үйлдэнэ, 2. Эвенк хэнгэрэг (Evenki tambourine), 3. Нанай хэнгэрэг (Nanai tambourine). Уг хэнгэрэгийг өөрөөр Умчуфу (Umchufu) буюу Унчуфун (Unchufun) хэмээн нэрлэдэг.
 
 
Нене хэнгэрэг (Nenets tambourine). Уг хэнгэрэгийг өөрөөр Пензер (Panzer), Пендер (Pender), Пендерко (Penderko), Тадибе-Пензер (Tadibe-Panzer) хэмээн нэрлэдэг. Нене хэнгэрэгийн голч нь 50-60 см, царын өргөн нь 8 см байдаг. Цохиурыг бугын эвэр хийгээд Арслан зааны ясаар үйлддэг байжээ. Нене ястангууд нь Хойд Мөсөн далай, Кольскийн хойгоос Таймыр, Архангельск мужын Ненецийн өөртөө засах тойрог, Сибирь, Тюмен муж, Ханты-Мансийск, Комид амьдардаг ажээ.
 
 
Селькуп хэнгэрэг (Tambourine Selkups). Царын голч 70-90 см, царын зузаан 12 см бөгөөд царыг зэрлэг бугын арьсаар бүрнэ.
 
 
Удэгей хэнгэрэг (Tambourine Udeghes)
 
 
Айну хэнгэрэг (Ainu tambourine). Баавгайн ан хийж буй анчидын наана Айну бөө хэнгэрэг нүдэж байна. 
 
 
 
 
 
1-2. Тунгус хэнгэрэг (Tungus tambourine). 3-4. Саами хэнгэрэг (Sami shaman tambourine / Saami tambourine)
Бөөгийн хэнгэрэг 2 (2)
Алтай хэнгэрэг (Altai tambourine). Уг хэнгэрэгийн царыг туулайн арьсаар бүрнэ.
Хойд Алтайн буюу Шор хэнгэрэг (North Altai and tambourine Shor). Уг хэнгэрэгийн царыг Марал буга болон Гөрөөсний арьсаар бүрнэ.
Чукот хэнгэрэг (Chukostky tambourine). Хэнгэрэгийн царыг Далайн морины ходоодоор бүрэх бөгөөд өөрөөр Ярар (Yarar) Яяр (Yayar) хэмээн нэрлэдэг.
Юкагир хэнгэрэг (Yukagir tambourine). Юкагир ястангууд нь Якут болон Чукоткд оршин суудаг.Тэдний өндөг хэлбэрийн хэнгэрэг нь уртаашаа 90 см, өргөн нь 65 см байдаг. Хэнгэрэгийг бугын арьсаар бүрнэ.
Эвенк хэнгэрэг (Evenki tambourine). Уг хэнгэрэгийг өөрөөр Ундугун (Undugun) хэмээн нэрлэдэг. Хэнгэрэгийн урт нь 1 м хүрэх бөгөөд царын өргөн нь 15 см орчим байдаг. Царыг буга болон Баавгайн арьсаар бүрнэ.
Хант хэнгэрэг (Tambourine Khant). Хэнгэрэгийн голч нь 30-70 см, царын өргөн 10 см. Царыг бугын арьсаар бүрнэ.