Б
Бүзанчи хуур буюу Их хуучир (2)
Бүзанчи хуур буюу Их хуучир (2)

 

Монгол угсаатны хөгжмийн зэмсэг

 

Тува ястан буюу Тагна Урианхайчууд Дөрвөн чавхдаст Бүзанчи хуур (Buzanchi khuur), Бызанчи (Byzanchi), Пызанчи (Pizanchi) хуур буюу Их хуучирыг ардын дуу хөгжимд өдгөө ч ашигласаар байна.

 

Бызанчи нь Монгол, Буриад, Өвөр Монгол, Тувад тархсан хуур юм. Тувад Зэс цартай Бызанчи (Copper Sound boxed Buzanchi) хуурыг өргөн ашигладаг бол Ойрад болон Өвөр Монголд уг хуур Модон цартай (Wooden Sound boxed Buzanchi) байдаг.

 

Зэс цар нь бортогон хэлбэртэй байсан бол Модон царт Их хуучир нь зургаа (Hexagon Ikh Khuuchir) болон найман талт хэлбэртэй (Octagonal Ikh Khuuchir) байжээ. Царын нэг тал нь онгорхой, нөгөө тал буюу нүүр хэсгийг ямаа, бугын арьсаар бүрнэ.

 

 

Чавхдас болон нумын хөвчийг адууны хялгасаар үйлдэнэ. Нэг болон гуравдугаар чавхдас нь унисон, хоёр болон дөрөвдүгээр чавхдас нь квинт (зарим үед кварт) хөгтэй. Нум нь хоёр салаа бөгөөд эхнийх нь нэг, хоёрдугаар чавхдасны дунд, нөгөөх нь гурав дөрөвдүгээр чавхдасны дунд хавчуулсан байдлаар байрлана. 

 

Нумын хөвч болон чавхдасны тоглох хэсгийг давирхайдна. Бызанчи хуур ойролцоогоор 70-75 см урттай байдаг бол бага гарын Монгол хуучир 75—80 см урттай байдаг. Тожи дүүрэгт Бызаанчи (Byzaanchi) хэмээн нэрлэдэг бол Анчин омгийнхон Быязанза (Byazanza) хэмээн нэрлэдэг.

 

Бүзанчи хуур буюу Их хуучир (2)
Бүзанчи хуур (Buzanchi khuur)
Бух толгойт Бүзанчи хуур (Bull head Buzanchi khuur)