Бузуки

 

Бузуки (Грекээр: το μπουζούκι, Англиар: bouzouki) нь Лютнягийн төрлийн чавхдаст хөгжим. Уг хөгжмийг зарим судлаачид Эртний Грекийн Лирагаас зарим нь Туркийн Саза (бозук-саза) хөгжмөөс гаралтай хэмээн үздэг.  Грек болон Кипр аралд "Баглама" нэрээр, Израил, Ирландад"Зук" нэртэй тархжээ. Сонгодог Бузуки нь 4 хос металл чавхдастай байх бөгөөд эртний Баглама Бузуки 3 хос чавхдастай байжээ.

 

 

Бузуки хөгжмийн бүлд 3 хос чавхдаст бяцхан "Багламазаки" хөгжмийг хамааруулж болно. Түүгээр Сиртаки, хасапико бүжгийн аязыг тоглоход нэн тохиромжтой байдаг. 

 

ХХ зуунд гудамжинд Бузуки тоглохыг хориглосон хууль гарчээ. Учир нь эрүүгийн гэмт хэрэгтнүүд уг хөгжим тоглож буй газарт цуглардаг байснаас үүдэж ийм хууль гарч байжээ. XX зууны 60-аад оноос Грекийн нэрт хөгжмийн зохиолч Микиса Теодоракисын ачаар уг хөгжим дахин цэцэглэжээ. Тэрбээр "Грек Зорба" кинонд зориулж бүтээлээ туурвижээ. 1960-аад оноос Ирландад уг хөгжим Жон Мойнихан, Энди Ирвин нар дэлгэрүүлжээ. Ирландад Бузукиг өөрчлөн сайжруулж элдэв чимэглэлийг хасчээ.,

 

Бузуки
Бузуки
Бузуки