Батлер Кен (2)

 

Хөгжмийн зэмсэг зохион бүтээгчид

 

Америкийн зураач, хөгжимчин, туршилтын буюу Эксперименталь хөгжмийн зэмсэг урлаач (Experimental musical instrument builder) Кен Батлер (Ken Butler) буюу Кеннет Ли "Кен" Батлер (Kenneth Lee "Ken" Butler)(1948.08.03) нь гарын доорхи материалаар нэг талаас хөгжмийн зэмсэг, нөгөө талаар урлаг дизайны зохицол бүхий  амьд хөгжмийн зэмсэг бүтээдэг шинийг санаачлагч уран бүтээлч юм.
 

 

 

Түүний бүтээл Америк, Канад, Европ, Японы үзэсгэлэн, музей, театрууд дэлгэгдэн олны танил болжээ. Батлер хүүхэд ахуй цагаас Эрдүү хийлийг (Viola) судлаж дүрслэх урлагийн чиглэлээр Колорадогийн коллежийг дүүргэжээ.

 

 

Батлер Жжон Зорн (John Zorn), Лори Андерсон (Laurie Anderson), Буч Моррис (Butch Morris) нартай хамтран Дөрвөл (Quartet) хамтлаг байгуулан уран бүтээлээ туурвих болжээ. 

 

Батлер Кен (2)
Батлер Кен (Ken Butler). 2002 он
а. Хувцасны өлгүүрэн хийл (Coat Hanger violin)6 2004 он, б. Усан сэлэлтийн хөлний углаашин хийл (Swim fin violin)
Сандлын түшлэгэн аргил гитар (Chair Back electric bass guitar). 1994 он