Б
Бассет бялар (2)

 

Бассет (Basset horn) бялар (Германаар: Bassethorn, Францаар: cor dе basset; Италиар: cоrno di Bassetto) нь Кларнетийн төрлийн модон үлээвэр хөгжмийн зэмсэг юм. XVIII зууны хоёрдугаар хагаст буй Кларнет д’амурыг (Clarinette d'amour) боловсронгуй болгох замаар Бассет бялар буй болжээ.

 

Бассет бяларыг анх Германы Доод Баварын Пассау хотын хөгжим урлаач ах дүү Майрхоферууд буюу Антон Майрхофер (Anton Mayrhofers)(1716–1774),  Михаэл Майрхофер (Michael Mayrhofer)(1707–1778) нар 1760-аад онд урлажээ. 1782 онд Братиславын (Pressburg) хөгжим урлаач Теодор Лотце (Theodore Lotz)  Бассет бяларыг улам боловсронгуй болгожээ.

 

 

Шинэ хөгжмийг хөгжимчид талархалтай хүлээн авч хөгжмийн чуулга, оркестр, дуурь, арийн хөгжимд хоёр эсвэл гурван Бассет бялар оролцох болжээ. Вольфганг Амадей Моцарт Бассет бяларт зориулж олон бүтээл туурвисны заримыг нь дуусгаж амжаагүй ажээ. Мөн Штадлер гурвал Бассет бяларт зориулж 18 терцет туурвисан бол бассет бяларын гоцлолд зориулж хөгжмийн зохиолч К . Стамиц, И . Бакофен, Г . А . Шнайдер , А . Ролла , Г . Друшецкий , Й . Кюффнер нар бүтээл туурвижээ.

 

Нэг хэсэг Бассет бялар мартагдсан хэдий ч ХХ зуунд Рихард Штраус өөрийн "Электра" болон "Сарнайн дайчид" дуурийн хөгжимд Бассет бяларыг ашиглажээ. 

 

Бассет бялар (2)
Бассет бялар (Basset Horn by Schwenk & Seggelke)
Чехийн хөгжим урлаач Франтишек Долейшын (Frantisek Doleisch) 1793 онд урласан Бассет бялар