Барсболд

 

Барсболд Barsboldia sicinskii (Maryańska & Osmуlska, 1981) Уг гүрвэлийн Монголын палеонтологч Ринченгийн Барсболдын нэрээр нэрлэжээ. Барсболд үлэг гүрвэл нь Цэрдийн галавын төгсгөлд өнөөгийн Монгол улсын Өмнөговь аймгийн Нэмэгт орчимд амьдарч байсан орнитопод төрлийн нугасан хошуут, өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм.

 

 

1970 онд Польш - Монголын палеонтологчид Өмнөговь аймгийн Нэмэгтээс нугасан хошуут үлэг гүрвэлийн олдвор олжээ. 1981 польшийн палеонтологч Осмольская болон Марыаньская нар уг зүйлийг азийн зауралоф буюу азийн ламбеозаврин хэмээн тодорхойлон бичиж Barsboldia хэмээн нэрлэжээ. 

 

Барсболд үлэг гүрвэл нь томоохон гадрозавридын адил 12-14 метров урт байсныг тогтоожээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Барсболд
Төрийн шагналт эрдэмтэн палеонтологч Р.Барсболд
Барсболд үлэг гүрвэлийн араг яс