Барозавр

 

Барозавр. Латинаар: Barosaurus (Marsh, 1890) буюу "Хүнд гүрвэл" нь диплоцидын бүлгийн томоохон өвсөн тэжээлт үлэг гүрвэл бөгөөд Юрийн галавын үед буюу ойролцоогоор 150 сая жилийн өмнө өнөөгийн Африкийн Танзани, АНУ-ын нутагт амьдарч байжээ. Энэ үед Америк, Африк тивүүд нэгдмэл цул байсан билээ. Баразавр нь гүрвэл аарцагны үлэг гүрвэл хэдий ч урд сарвууны хэсэг нь шувууны далавчны бүтэцтэй, шувуу хэлбэрт үлэг гүрвэлийн шинжийг агуулдагаарха хоёрдмол шинжит араг яст гүрвэл юм. Өнөөгийн байдлаар уг гүрвэлийн В. africanus (Fraas, 1908) B. gracilis (Janensch, 1961) гэсэн зүйлүүд олдоод байна.

 

 

Уг гүрвэл 30-40 тонн жинтэй, 20-27 метр урттай өндөр нь 12 метр хүрч байжээ. Тэрээр диплодоктай нилээн төстэй бөгөөд урт хүзүү, харьцангуй богино сүүл, овор хэмжээ , болон нягт бие махбодиороо ялгардаг байна. 

 

 

а.Барозаврын араг яс    б.Бразовр

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Барозавр
Барозавр
Барозавр зулзагаа хамгаалж байгаа нь