Барга омог

 

Барга хонийг 1990 онд бие даасан омог болгон баталсан. Эрдэмтэн З.Гончигжав, Д.Чойжил нар Барга хонины галбир, бие цогцос, ашиг шимийн талаар нэлээд судалгаа хийжээ. Барга хонины үржлийн фермийг Дорнод аймгийн Хөлөн буйр суманд байгуулж түүнийг цэврээр үржүүлэн хамгаалах ажлыг зохион байгуулсан. Энэ хонины үржил, ашиг шимт чанарыг бататган сайжруулах үржлийн ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах ажлыг малзүйч Н.Хутрангаа, Б.Биньеэ, Н.Доржготов, М.Бямбаа нар олон жил хариуцан гардан гүйцэтгэж ихээхэн хувь нэмэр оруулсан юм. 


Барга хонь Дорнодын уужим тал нутгийн бэлчээрийн маллагааны нөхцөлд сайн зохицсон чийрэг бие цогцостой, цээж гүн, өндөрдүү биетэй, ууц ялимгүй өргөгдсөн, богинодуу зузаан, отоггүй сүүлтэй, мах, өөхөн ашиг шим давуу хөгжсөн. 


Бүдүүн ноостой, ноосон дахь ноолуур нарийн /19.6 мкм/. Үржлийн хуц 75.1 кг, төлгөн хуц 46.0 кг, эм хонь 55.8 кг, охин төлөг 43.0 кг дундаж жинтэй. Хуцнаас 1.2 кг, төлгөн хуцнаас 1.1 кг, эм хониноос 1.2 кг, охин төлөгнөөс 1.0 кг ноос авдаг. Ноосны бүрэлдэхүүнд ноолуур 75.5 %, завсрын үс 5.3 %, сор 4.5 %, хялгас 14.7 % байдаг. Ноосны урт 14.7 см, ноолуурын урт 7.3 см, ноолуурын нарийн нь 19.6 мкм, ноосны цэвэр гарц 62.0 %. Эр шүдлэн хонины жин 47.1 кг, гулуузны жин 22.2 кг, махны гарц 47.1 хувь

Барга омог
Барга омогийн хонь