Б
Барбат бийблиг товшуур (2)
Барбат бийблиг товшуур (2)

 

Азербайжаны хөгжмийн зэмсэг

 

Барбат бийвлиг товшуур (Персээр: بربط‎ — barbat, Азербайжанаар: Bərbət) нь Арабын орнууд болон, Армян, Гүрж, Иран, Турк, Грек, Ойрхи Дорнодод өргөн тархжээ. Азербайжанд XVI-XVII зуунаас өмнө хэрэглэгдэж байсан бөгөөд уг хөгжим нь Уд товшуурын төрлийн чавхдаст хөгжмийн зэмсэг юм. 

 

 

Персийн уран зурагт Барбат тоглож байгааг харуулсан байдал. 1539-1543 он

 

Барбат нь Саудын Арабаас гаралтай бөгөөд гурваас арван чавхдастай байдаг ажээ. Барбет нь цар, хүзүү, толгой гэсэн гурван хэсгээс тогтоно. Цар нь 15 хэсгээс бүрдэх бөгөөд Дээд хэсгийг 4 мм-ийн зузаантай хуш, нарсаар үйлдэж, хүзүүн дээр 9-12 чөрмөсөн ладтай. Хүзүү болон толгойн хэсгийг самарын модоор үйлдэж царыг улаан мод болон самарын модоор хийнэ.

 

Чавхдасыг торго, малын өлөнгөөөр хийх бөгөөд уг хөгжмийн дуугарах цар хүрээ нь "ми"-гээс их октавын до, хоёрдугаар октавын «ми»-гийн хооронд дуугарна. Барбатыг кварт хөгөөр хөглөнө. Анх хуруугаар тоглож байсан бөгөөд өдгөө цохиураар тоглох болжээ. 

 

Барбат бийблиг товшуур (2)
Барбат бийвлиг товшуур
Барбат бийвлиг товшуурч
Барбат бийвлиг товшуурч