Б
Баньгу бөмбөр (2)

 

Хятад үндэстний хөгжмийн зэмсэг

 

Баньгу (板鼓 - bǎngǔ) буюу товчоор Гу (鼓 - gǔ) бөмбөр нь Хятадын цохивор хөгжмийн зэмсэг юм. Уг бөмбөр шовхолжин (конус) хэлбэрийн модон цартай, нэг талыг нь арьсаар бүрсэн бөмбөр юм. Баньгу бөмбөрийг дан болон хос цохиураар дэлдэх бөгөөд тэлж татсан арьсан бүрээсийн төв болон зах руу цохиход дуугаралтын өндөр нам өөрчлөгдөнө.

 

Баньгу бөмбөрийг тусгай суурьд байрлуулах бөгөөд уг бөмбөрийг ардын дуу хөгжим болон Хятадын дуурь, тулааны урлаг хийгээд орчин цагийн хөгжим, гоцлол тоглоход ашигладаг.

 

Баньгу бөмбөр (2)
Баньгу бөмбөр (板鼓 - bǎngǔ)
Баньгу бөмбөр