Б
Банхар булжуухай
Банхар булжуухай

 

Банхар булжуухай буюу Хөхөлт болжмор. Латинаар: Coccothraustes coccothraustes (Linnaeus, 1758) нь буюу Бужиргынхан (Fringillidae) овгийн шувуу юм. Энэхүү шувуу нь Европ болон Азийн сэрүүн бүсэд амьдарна. Европт амьдрах зүйл нь суурин, Азид амьдардаг нь өвлийн улиралд өмнө зүгт нүүдэллэдэг. Аляскийн баруун арлуудад хаа нэг тааралдах нь бий.

 

Навчит болон холимог модот ой, цэцэрлэг зэргээр нутаглан бут, модонд үүрээ засаж 2-7 өндөг гаргадаг. Тэдний гол хоол тэжээл нь интоор, янз бүрийн ургамал, жимсний үрээр хооллоно. Банхар булжуухай үржлийн улирлаас бусад үед олноор сүрэглэхгүй бөгөөд голдуу хосоор эсвэл хэсэг бүлгээрээ амьдарна. Тэд 16.5-18 см урт биетэй, банхардуу толгой, богино сүүлтэй.

 

Толгой нь улбар шаравтар бор, нүдний орчим хар судалтай, бахим хүчирхэг хошуу нь зуны цагт хар, өвөл цайвар өнгөтэй болдог байна. Ар нуруу хэсэг нь хар бордуу, өвөр хэсэг нь улбар шар өнгөтэй. Эрэгчин, эмэгчин гадаад төрхөөр төстэй.

Банхар булжуухай
Банхар булжуухай. Coccothraustes coccothraustes
шар:зусна ногоон: байнга амьдарна Цэнхэр: Өвөлжинө