Б
Бансури бишгүүр (2)
Бансури бишгүүр (2)

 

Энэтхэг үндэстний хөгжмийн зэмсэг 

 

Бансури (Bansuri Flute) хулсан бишгүүрийг голчлон хойд Энэтхэг, Бенгали, Бангладеш, Балбад түгээмэл тоглогддог бөгөөд уламжлалт Бансури бишгүүр 6 нүхтэй байсан бол өдгөө 7 нүхтэй болжээ. Уг бишгүүр Кришна (Krishna), Радха (Radha) нарын хайр сэтгэлийн домогтой холбоотой бөгөөд м.э 100 -гаад оноос уг бишгүүрийг Кришны бурханы хөгжим хэмээн уран зурагт дүрсэлж иржээ. 12-40 инч урттай Бансур бишгүүрийг Энэтхэгийн сонгодог дуу хөгжимд ашигладаг ажээ. 

 

 

 

 

Бансури гэсэн нэр нь Санскритийн (बाँस - bans) - хулс + (सुर - sur) аялгуу гэсэн утгатай үг ажээ. Бансури бишгүүр үндсэн хоёр төрөл байдаг. нэг нь хөндлөн нөгөө нь босоо байдлаар тоглодог бишгүүр. 
 
 
Бангладеш, Энэтхэгийн Хөгжмийн зохиолч, бишгүүрч Панналал Гош (Pannalal Ghosh)(1911-1960)
 
Панналал Гош (Pannalal Ghosh) ардын дуу хөгжимд тоглогдож байсан Бансури бишгүүрийг Сонгодог дуу хөгжмийн зэмсэг болгоход үнэтэй хувь нэмэр оруулжээ.
 
 

Аварга Бансури бишгүүр (Giant Bansuri flute)

 
 
 
Балба Бансури (Nepali Bansuri)
 
Тэрбээр Бансури бишгүүрийг уртасгаж нэмэлт нүх гарган сайжруулж дуугаралтын цар хүрээг нь нэмэгдүүлжээ. Урьд цагт ардын дуунд Бансурыг хэрэглэдэг байсан бол өнөө цагт Хиндийн сонгодог хөгжимд хэрэглэх болжээ. 
Бансури бишгүүр (2)
Бансури бишгүүр
Бансури бишгүүрч
Босоо Бансури бишгүүр (Vertical Bansuri bamboo flute)
а.Кришна бурхан б. Кришна болон Радха (Krishna and Radha)