Бандур (2)

 

Укрианы хөгжмийн  зэмсэг

 

Бандур (Bandura) нь зууван дугуй цар, богино хүзүү, 12-25 чавхдас (хуучин), 5--64 чавхдас (орчин цагийн) бүхий Украины чавхдаст хөгжмийн зэмсэг юм. Бандурын доод регистр нь кварт-секундын, дээд нь диатон байдаг. Гараар буюу тусгай хуруувчтай тоглоно. 

 

 

Григорий Базхул (Hryhory Bazhul) Харьков хэв маягийн Бандур (Kharkiv style bandurа) тоглож байгаа нь

 

Зарим судлаачид Бандурыг Кобзо, Гусли хөгжмүүдээс үүссэн гэсэн тааамаглал дэвшүүлдэг. Эртний Оросын Гусли 4-5 чавхдастай байжээ. Укрианы олон чавхдаст Бандур 1740-өөд оны үед буй болжээ. XIX зуунд Бандур тэгш хэмтэй Лютня хөгжимтэй төстэй байжээ.

 

 

Нэрт Бандурч, зураач, Архитектор Георгий Кириллович Ткаченко (Tkachenko, George K)(1898.05.05 - 11.XII.1993,12,11)

 

 

Нэрт хөгжим урлаач А.С.Корниевскийн урласан Бандур

 

Кобза-Бандур (Kobza-Bandura) нь Пандур болон Мандортой төрөл садан юм. Эдгээр хөгжмүүд болон дундад зууны Лютня нь Түрэгийн Копуз (Хомуз), Ойрхи дорнодын Уд хөгжмөөс эхтэй билээ. Кобза-Бандур нь 12 зуунд буй болсон бөгөөд 15 зуунд Украины Кобза хөгжимчдийг Польшийн хааны ордонд тоглохыг урьж байжээ. 

 

Бандур (2)
Бандур
Бандурч
Бандур
Юрка Авдеевын (Yurko Avdeev) урласан Укриан ардын Бандур (Bandura) болон Хусла буюу Хусли ятга (Husla / Husli Zither)
Бандур