Бандурри (2)

 

Испани үндэстний хөгжмийн зэмсэг

 

Бандурри (Bandurria) нь мандолин хөгжимтэй төстэй Испаны ардын чавхдаст хөгжим. Уг хөгжимөөр тремоло арга барилаар тоглоход зохицсон. Хуан Бермудогийн (Juan Bermudo) 1555 онд бичсэн "Comiença эль Libro Llamado declaraciõ де Instrumentos" гар бичмэлд дурьдсанаар уг хөгжим анх гурав болон дөрөв, таван чавхдастай байсаныг дурьдсан байдаг ажээ.

 

 

XIX зууны үеийн Испани Бандурри

 

Бандуррид зориулан Португалын «Battalla de Bandura 5° ton» хэмээх гар бичмэлд Botasella-ийн 1720-50 оны үед туурвисан хөгжмийн зохиол хадгагдан үлдсэн бөгөөд үүнээс өмнөх бүтээлүүд харамсалтай нь алга болжээ.

 

 

Дундад зууны Бандурри 3 хос чавхдастай, цар нь хагас тоор хэлбэртэй байсан бол XVIII зуунаас цар нь хавтгай болж ренессансын үед 4 хос чавхдастай, бароккогийн үед 5 хос чавхдастай болжээ.

 

 

Анх Кварт хөгтэй байсан бол өдгөө 6 хос чавхдастай унисон хөгтэй болжээ.

 

 

1. Баррока Бандурри (Bandurria Barroca), 2. Арван дөрвөн чавхдаст Филиппин Бандурри (Philippine harp bandurria), 3. Хоромсон Бандурри (Double Bandurria),

 

Филиппинмй ардын дуу хөгжимд 14 чавхдастай 16 ладтай Бандурриг өргөн ашигладаг. Уг хөгжим Испани байлдан дагуулалтын үед буюу 1521-1898 онд нутагшин үлджээ. 
 
Өмнөд Америк болон Перу, Боливид гурав болон дөрвөн хос чавхдаст Бандурри ХХ зууны эхээр нутагшижээ. Их Британд уг хөгжим төдийлэн танил биш хэдий ч Рой Уильямсоны (Roy Williamson) Шотландын ардын дуу хөгжмийн хамтлагт Бандурриг тоглодог ажээ. 

 

Бандурри (2)
Бандурри
Бандурри
Бандурри
Гитар Бандурри (Guitarra Bandurria)