Бандола (2)

 

Бандола (Bandola) нь Бандурри болон Мандолинтай садан төрөл Венесуэл болон Колумбын чавхдаст хөгмийн зэмсэг юм.

 

 

Бандола Лланэра (Bandola Llanera)

 

Бандолагийн уламжлалт хувилбарууд:

 

  • Бандола Лланэра (Bandola Llanera). Анх долоон лад, өлөнгөөр үйлдсэн дөрвөн чавхдастай байсан бол хожим Венесуэлийн хөгжимчин Саул Вера (Saúl Vera) болон Мойзес Торреальба (Moisés Torrealba) нар 10-14 лад, нейлонон чавхдастай болгожээ. 
  • Колумбын Андын Бандола (Bandola andina Colombiana) нь 6 болон 6-7 хос чавхдас, 16 чавхдас (эхний гурван чавхдас гурван давхар), 18 чавхдас (6х3 давхар). Уг хөгжим өөрийн өвөг болох Испанийн Бандурритай төстэй харагдана.
  • Бандола Ориэнтал буюу Дорнын Бандола (Bandola orienta) харьцангуй зузаан (гүнзгий) цартай, дөрөв болон дөрвөн хос нейлонон болон ган чавхдастай.
  • Гуаяана Бандола (Guayanesa Bandola) нь Венесуэлийн Гуаяана мужын хөгжим юм. Уг хөгжим 4 х 3 нийт 12 чавхдастай байдаг.

 

а. Бандола Лланэра (Bandola Llanera). б. Колумбийн Андын Бандола (Bandola andina Colombiana)

 

 

а.б. Колумбын Андын Бандола (Bandola andina Colombiana), в.  Колумбын Бандола Бажо (Bandola Bajo Бандола)

Бандола (2)
Бандола
Бандола хөгжимчин
Бандола Ориэнтал буюу Дорнын Бандола (Bandola orienta)
Гуаяана Бандола (Guayanesa Bandola)