Бамбир хийл (2)

 

Армяны хөгжмийн зэмсэг

 

Бамбир (Bambir) буюу Бамбир Кеманче (bambir kemanche) хийл (Армянаар: Բամբիր, Քեմանի)  нь Армяны нумт хөгжмийн зэмсэг бөгөөд Бамбирыг бага гарын Кеманче хэмээн нэрлэдэг. Энэ хийлийг Иран, Кавказ, Армян, Азербайжан, Гүржид "Кеманче" хэмээн нэрлэнэ.

 

 

Бамбир болон Кеманче

 

Бамбир Хойд Армянаас гаралтай бөгөөд  (Трапизон, Джавахети, Хар далайн эрэг хавь). Бамбиртай холбоотой түүхэн эх сурвалж IX зуунтай холбогдож байна. Армяны нийслэл байсан  Двинагийн малтлагаас хийлтэй төстэй хөгжмийн зэмсэг дүрслэгдсэн байжээ. 

 

Бамбирыг суугаа байдалд хоёр өвдөгний хооронд хавчуулан нэгэн зэрэг хэд хэдэн чавхдасыг хөрөөдөн тоглодог. Бамбир хийл 4 чавхдастай бөгөөд кварт болон квинтээр хөглөдөг. Дуугаралтын цар хүрээ нь бага октавын ля-гаас хоёрдугаар октавын ля.

 

 

 

Бамбир хийл (2)
Бамбир (Bambir)
Бамбир Кеманче (bambir kemanche) хийл