Балч гоорбис

 

Балч гоорбис. Латинаар: Pernis apivorus (Linnaeus, 1758) нь Харцагынхан овгийн өдрийн махчин шувуу юм. Энэхүү шувуу нь элээтэй ойрын төрөл бөгөөд тэд Европ, баруун Азид нутаглаж Африкт өвөлждөг. Ой модонд амьдарч шавьж, морин зөгийн авгалдай идэх дуртай.

 

 

Тэрээр жижиг хөхтөн, хэвлээр явагч, шувуу зэргээр хооллодог. Балч гоорбисыг биеийн урт 52-60 см, далавчаа дэлгэсэн урт нь 135-150 см болно. Урт сүүл, хүзүү, жижиг толгойтой. Эрэгчин нь цэнхэр саарал толгой, эмэгчин нь бор бөгөөд биеэр том, илүү бараан зүстэй байдаг.

Балч гоорбис
Балч гоорбис. Pernis apivorus
Балч Гоорбисын тархалт