Б
Балжинням Одвогийн
Балжинням Одвогийн

 

Монгол улсын гавьяат тамирчин, үндэсний бөхийн улсын аварга Одвогийн Балжинням нь 1960 онд Увс аймгийн Наранбулаг суманд мэндэлжээ. Тэрээр 1979 оноос самбо, жүдо бөхийн улсын шигшээ багт тамирчин болж 1985 онд самбо бөхийн дэлхийн аварга, 1989 онд Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж гавьяат тамирчин болжээ.

 

Жүдо бөхөөр дэлхийн болон олон улсын тэмцээнээс 14 алт, 9 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн дэлхийд данстай бөх юм. Үндэсний бөхөөр 1984 онд Д.Цэнд-Аюуш заанаар 5 давж начин цол, 1989 онд улсын аварга шалгаруулах тэмцээнд 32 бөхөөс 29 давж заан цол хүртсэн бол Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор 1991 онд түрүүлж, 1994 оны наадмаар үзүүрлэсэн амжилтаараа 1995 онд улсын аварга цолыг хүртсэн байна.

 

О.Балжинням аварга улсын наадамд 17 удаа шөвгөрчээ. Мөн сонирхогчдын сүмо бөхийн дэлхийн аваргаас нэг мөнгө, 2 хүрэл медаль хүртжээ.

Балжинням Одвогийн
О.Балжинням аварга
Улсын аварга О.Балжинням