Балет

 

Балет буюу бүжгэн жүжиг. Францаар: ballet нь Италийн: ballo буюу Грекийн: "​​βαλλίζω" (ballizo), бүжиглэж байна, үсэрч байна гэсэн утгатай үгнээс үүсчээ. Балет нь дуу хөгжим хосолсон бүжгэн жүжгийн хэлбэрийн тайзны урлагийн нэгэн төрөл зүйл. Сонгодог балетийн урлагт тодорхой өгүүлэмжийг бүжгээр илэрхийлэн үзүүлдэг бол ХХ зуунд өгүүлэмжгүй зөвхөн хөгжмийн аялгуундаа зохицон бүжиглэх хэлбэр буй болжээ.

 

Балетийн урлагт пантомима буюу үггүйгээр дүрслэн илэрхийлэх урлаг чухал байр суурь эзэлдэг бөгөөд баатрууд нь хоорондоо бүжгийн хэлээр харилцаж үзэгч олонд утга санаагаа бүжгийн хөдөлгөөнөөр илэрхийлдэг, Орчин цагийн балетийн урлагт бусад бүжгийн техник болон гимнастик, акробат, дорнын тулааны эльментүүдийг өргөн ашиглах болжээ.

 

 

Францын импрессионист зураач Эдгар Дегагийн 1872 онд зурсан "Бүжиг анги" зураг

 

 

Балет XV-XVI зуунд Италид анхлан үүсч цааш Францын Екатерина Медичийн ордонд түгж цааш хөгжих суурь нь тавигджээ.  Сонгодог балет  XIV Людовикийн үед, эхлэл нь тавигдсан бөгөөд Людовик хаан өөрөө бүжгийн хорхойтон төдийгүй шаггүй бүжигжчин байж Пьер Бошан, Жан-Батист Люлли нарын бүжгэн жүжигт орж бүжиглэж байжээ.
 
 
1661 онд Луи Эзэн хааны бүжгийн академийг (Royale де Danse) үүсгэн байгуулж бүжгэн жүжгийн дэг жаягийг буй болгож бүжиг дэглээчдийг бэлтгэн гаргах болжээ. 1672 түүнийг тайзнаас явснаас хойш XIV Людовик Люллиг Musique (Paris Opera)-ийн захирлаар томилсоноор балетийн анхны мэргэжлийн бүжгийн хамтлаг үүсч буй болжээ. 
 
 
XVIII зуунд Жан-Жорж Новер балетын урлагт томоохон өөрчлөлт хийсэн хэдий ч 1830 он гэхэд Францад балетын урлаг уналтанд орж харин түүнээс уламжлан авсан Дани, Итали, Орос оронд идэвхитэй хөгжиж эхэлжээ.
 
Дэлхийн нэгдүгээр дайны өмнө баруун Европ болон соёлт ертөнцд Оросын Сергей Дягилевын балүет балетийн чиг хандлагыг тодорхойлох болов. Хорьдугаар зуунд балет АНУ-д хөгжиж Жорж Баланчин шинэ сонгодог балет, Германд Уильям Форсайт пост - структур балетуудыг буй болгожээ. 
 
 
 
 
Холбоотой мэдээлэл:
 
Балет
"Хунт нуур" Балет
Жан-Жорж Новер
Людовик XIV Людовик "Шөнө" бүжгэн жүжгийн Нарны дүрд бүжиглэж байгаа нь
Сергей Павлович Дягилев