Б
Балдорж Цэрэндоржийн
Балдорж Цэрэндоржийн

 

Цэрэндоржийн Балдорж (1953-2007) нь Монголын сэтгүүлч, зохиолч, бизнесмэн. Монгол Улсын соёлын гавъяат зүтгэлтэн. Ц.Балдорж нь Говь-Алтай аймгийн Шарга суманд 1953 онд мэндэлжээ.

 

Тэрээр 1970 онд Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, 1977онд ЗХУ-ын Иркутск хотын Улсын их сургууль, сэтгүүлчийн анги, 1987 онд ЗХУ, Москва хотын Нийгмийн ухааны академи, аспирантурыг дүүргэж 1977-1990 "Үнэн" сонинд сурвалжлагч, тоймч, хэлтсийн эрхлэгч, 1990-1996 онд "Ардын эрх" сонинд нэгдүгээр орлогч эрхлэгч, ерөнхий эрхлэгч, 1996-2007 онд "Монгол Ньюс" группийн захирал, "Өнөөдөр" сонины ерөнхий эрхлэгч. мөн 1990-1992 онд Ардын Их Хуралд төлөөлөгчөөр сонгогдон, Монгол Улсын Үндсэн Хуулийг батлалцсан аж.

 

Бүтээлүүд:

 

Кино зохиол:

 

  • Хачин хүн
  • Элсний нүүдэл

 

Жүжгийн зохиол:

 

  • Хэрээ
  • Өв залгамжлагчид
  • Зэрэглээ
  • Эмс
  • Шөнө амталсан нулимс
  • Хориотой жүжиг
  • Хайрын виз

 

Өгүүллэг

 

  • Зул цэцэг
  • Хурал үргэлжилж байна

 

Ц.Балдорж 2007 оны 12 сард зүрх нь зогссоны улмаас таалал төгсчээ.

Балдорж Цэрэндоржийн
Нэрт сэтгүүлч, бизнесмэн Ц.Балдорж