Б
Балбын хөгжмийн зэмсэг (2)
Балбын хөгжмийн зэмсэг (2)

 

Балбын хөгжмийн зэмсэг

 

 

1. Балбын "Таван эгшиг" Панкай Бажа (Pancai baja) цогц хөгжмийн зэмсэг (Балбаар: पञ्चे बाजा ). Таван эгшиг цогц хөгжимд торхон бөмбөр, Тогоон бөмбөр, бүрээ, жимбүүр, цан гэсэн таван төрлийн хөгжим багтана.

Зурагт зүүн гараас  Дхолак (Dholak drum) бөмбөр, Тямко (Tyamko small kettledrum) жижиг тогоон бөмбөр, Харшиха (Harsiha long S-shaped trumpet) махир бүрээ, Карнал (Karnal trumpet) урт бүрээ, Шэхнай (Shehnai oboe) жимбүүр, Жхяли (Jhyali) цан,  Дамаха (Damaha large kettledrum) тогоон бөмбөр. (Балбаар:: दमाहा ) багтдаг. 2. Балбын Баралсан харанга (Engraved Nepalese Gong)

 

 

а. Саранги (Sarangi) хуур, б. Балба Саранги (Nepali sarangi) хуур, в. Балбын ардын дуу хөгжимд өргөн ашигладаг Мадал (Madal) бөмбөр (Балбаар: मादल ), г. Мурчанг хэл хуур (Murchunga jew's harp) 

 

 

Усны одос үхрийн эвэрээр үйлдсэн Нгэку бүрээ (Ngeku Buffalo horn). ХХ зуун

 

 

а. Дампху (Damphu), буюу Дампоо (Damfoo) нь хоёр талыг тэлж татсан Хэнгэрэг. б. Бансури бишгүүр (Bansuri flute), в. Дамаха (Damaha large kettledrum) тогоон бөмбөр. (Балбаар:: दमाहा ) нь Панчэ Баажа (Panche Baaja) дуу хөгжмийн бүрэлдэхүүнд багтдаг цохивор хөгжмийн зэмсэг юм. г. Балба Дамар (Nepal Damaru), 

 

 

а. Жхямта (Jhyamta) цан, б. Дхолак (Dholak drum) бөмбөр, в. Дхянгро (Dhyāngro) бариулт хэнгэрэг. г. Жхяли (Jhyali) цан.

 

 

Дхянгро (Dhyāngro) бариулт хэнгэрэг. Хэнгэрэгийн хоёр тал эр, эм хоёр талтай хоёр өөр дуугаралттай байдаг. Анхлан бөө нар ашигладаг байсан бол өдгөө Буддын дуу хөгжимд ашиглах болжээ.

 

 

а. Табла хос бөмбөр (Tabla drums), б.  Тунгана буюу Тунгна (Tungana / Tungna) товшуур, в. Балба дүнгэнүүр аяга (Nepal Singing Bowl)

 

 

1. Гхурка бөмбөр (Nepal Ghurka Drum), 2. Далай хэнгэрэг (Nepal Ocean tambourine), 3. Махдал бөмбөр (Mahdal Drum), 4. Гималайн Махдал бөмбөр (Himalayan Mahdal Drum)

 

Балбын хөгжмийн зэмсэг (2)
Баруун Балбын Лаижинд тоглогддог хоёроос дөрвөн чавхдаст Арбажо (Arbajo) товшуур
Дхимай (Dhimay) буюу Дхимаяа (Dhimaya) бортгон бөмбөр. (Невараар: धिमय् , Дхимайгаар: धिमे)
Карнал (Karnal trumpet) урт бүрээ нь Балбын "Таван эгшиг" (Pancai baja) цогц хөгжмийн зэмсэгийн тоонд багтдаг билээ.
Шанкха (Shankha conch shell) дун
Сринга (Sringa blowhorn) буюу Ранасринга (Ranasringa), Сиг (Sig), Синга (Singa), Курудуту (Kurudutu), Комбу (Kombu) махир бүрээ буюу урам
Балба гонх (Nepal gong)
Нарсинга бүрээ (Narsĩngā trumpet). 134 см урт, амсарын голч нь 18,5 см. XIXзуун.
Балба хонх (Nepal bells)