Балалайк (2)

 

Орос үндэстний хөгжмийн зэмсэг

 

Балалайк (Balalaika) нь Орос үндэстний гурван чавхдаст Балалайк нь 600—700 мм-ээс (ердийн) 1,7 метр урттай (контрабас-балалайк) гурвалжин хэлбэрийн модон цартай байдаг. Балалайк нь Гармонь хөгжмийн хамт Оросын хөгжмийн зэмсгүүдийн билгэ тэмдэг болдог. 

 

 

XVIII—XIX зуунд Балалайк нь Ааган товшуур, дааган товшууртай адил буланг нь дугуйруулсан дөрвөлжин цартай байгаад түүнээс хойш Халимаг домбрын царыг уламжлан авчээ. 

 

 

 

Василий Васильевич Андреев (1861-1918) нь хөгжмийн зохиолч, балалайк хөгжимчин, Орос ардын

хөгжмийн чуулгыг үндэслэгч  (1888-1896).1883 онд Санкт-Петербургд тэрбээр Орос ардын хөгжмийн

зэмсгүүдийг боловсронгуй болгосны дотор балалайкыг дөрвөн төрөл болгон сайжруулжээ. 

 

Балалайка XVII зуунд Төв Азийн нүүдэлчдийн Товшуур, Домбраас санаа авч буй болжээ.  Анх хоёр чавхдастай 1,5 метр урт, ойролцоогоор 27 см өргөн зузаан нь ойролцоогоор 18 см байжээ. 

 

 

Цар нь 6-7 сегментээс бүрдэх бөгөөд хүзүү нь арагш бага зэрэг хазайсан, металл чавхдастай (XVIII зуун хүртэл өлөн байсан бол орчин үед нейлон чавхдас хэрэглэж байна), 16—31 металл ладтай (XIX зууны сүүл хүртэл 5-7 ладтай байжээ) ажээ. 

 

 

 

Орчин цагийн Балалайкыг хөгжимчин соён гэгээрүүлэгч Василий Андреев хөгжим урлаач В.Иванов, Ф.Пасерском, С.Налимов нар буй болгожээ. Ф. Пасербский Пикколо Балалайк (Piccolo Balalaika), ердийн, Альт Балалайк (Alto Balalaika), Тенор Балалайк (Tenor Balalaika), Аргил Балалайк (Bass Balalaika)Контрабас-балалайк (Contra bass Balalaika) гэсэн иж бүрдэлийг буй болгож Балайкны чуулга зохион байгуулж хожим Германд дээрхи балалайкнуудын зохиогчийн эрхийг авчээ. 

 

Балалайкыг гоцлол болон чуулга, ардын дуу бүжигт өргөн ашиглана.

 

Балалайк (2)
Зураач П. Е. Заболотскийн 1835 онд туурвисан «Балалайктай жаал» уран зургаас тухайн үеийн Балалайк ямаршуу төрхтэй байсныг харж болно.
Балалайк (Balalaika)
Халимаг домбра (Kalmyk dombrа)
Контрабас-балалайк (Contrabass Balalaika)
Балалайк