Бактрозавр

 

Бактрозавр. Латинаар: Bactrosaurus (Gilmore, 1933) нь шувуун аарцагтай Hadrosauroidea -ны төрлийн үлэг гүрвэл бөгөөд хожуу цэрдийн галавын үе буюу ойролцоогоор 70 сая жилийн өмнө Ази тивд амьдарч байжээ. Уг гүрвэлийг Хятадаас олж илрүүлсэн бөгөөд одоогоор уг гүрвэлийн B. johnsoni , B. kysylumensis гэсэн хоёр зүйлийг илрүүлэн тогтоогоод байна.

 

 

Бактрозавр нь нилээдгүй цагийг усанд өнгөрөөдөг байсан төдийгүй ургамал, усны ургамалаар идэш тэжээлээ залгаж сүрэглэн амьдардаг байжээ. Тэрээр 6 м хүртэл урт, 2 м орчим өндөр, 1,5 тонн жинтэй байжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Бактрозавр
Бактрозавр
Бактрозаврын араг яс
Бактрозавр