Байцаа

 

Байцаа. Хятадаар: 白菜 (Báicài) гэсэн үгнээс гаралтай. Латинаар Brassica oleracea L., 1753 - хоёр наст, хөдөө аж ахуйн таримал хүнсний ногоо. Байгальд зэрлэг байдлаараа ургаж байгаа байцаа өнөөг хүртэл олдоогүй бөгөөд Швейцарийн ургамал судлаач А. Декандоль Англи, Ирландын хойд эрэг, Францын баруун хойд хэсэг, Дани болон газрын дундад тэнгисийн хойд эрэг буюу Ницца, Генуя, Лукка орчимд зэрлэгээр ургаж байсан гэх таамаглал дэвшүүлжээ.

 

Химийн найрлага. Чихэр, эрдэс давс (сера, кальций, калий, фосфор), эслэг, өөх тос, лактоза, липаза, протеаз болон бусад энзимүүд, фитонцидүүд, А, В1, С, P, К, В6 амин дэмүүд , шархны эсрэг амин дэм U -ийг агуулдаг ажээ. Байцаа ямар сортоосоо хамаарч азотын зүйл 1,27—3,78 %, өөх тос 0,16—0,67 нүүрс- ус 5,25—8,56 %, байх бөгөөд 100 г байцаа 24 ккал илчлэгтэй байдаг байна.

 

Байцааг хүнсэнд төдийгүй эмчилгээний зориулалтаар өргөн ашигладаг. Байцаанд төрөл бүрийн түүний дотор С амин дэм 70 мг% хүртэл хэмжээгээр агуулагддаг төдийгүй каротин, полисахарид, уураг, тиогликозид, глюкобрассидин, болон эрдэс давсаар баялаг. Байцааг эртний Римчүүд эмчилгээнд хэрэглэдэг байжээ. Өдгөө байцааг орчин үеийн анагаах ухаанд ходооны шарх эмчлэх, 12 нугалаа гэдэс, гастрит, колит зэрэг эмгэгийг эмчилхэд хэрэглэдэг бол уламжлалт анагаах ухаанд яр шарх эдгээх, элэг эмчилэхэд хэрэглэсээр иржээ. Байцааны шүүс цусан дахь сахарын хэмжээг багасгахад ач тустай ажээ.

 

Байцаа нь эрүүл хүнсний чухал хэсэг бөгөөд жин хасах, дэглэм барихад төдийгүй байцааны шүүс гоо сайхан, залуужуулах үйлчилгээтэй.

 

Зүйлүүд:

  • Brassica oleracea var. oleracea L. - Ердийн байцаа (цагаан, улаан)
  • Brassica oleracea var. botrytis L. - Цэцэгт байцаа буюу Романеско байцаа
  • Brassica oleracea var. costata DC.- Португаль байцаа
  • Brassica oleracea var. gemmifera DC. - Брюсселийн байцаа буюу Кочешковын байцаа
  • Brassica oleracea var. gongylodes L.- Манжин байцаа буюу Кольраби байцаа
  • Brassica oleracea var. italica Plenck - Брокколи байцаа
  • Brassica oleracea var. sabellica L.- Кале, буюу Грюнколь байцаа

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Хүнсний ногооны жагсаалт

Байцаа
Байцаа
Байцааны чимэглэлийн сортууд