Базилозавр

 

Базилозавр. Латинаар:Basilosaurus (Harlan, 1864) Хожуу эоценийн үед буюу ойролцоогоор 45-36 сая жилийн өмнө амьдарч байсан эртний халим. Эрэгчин .нь базилозавр ойролцоогоор  21 м, эмэгчин нь 18 м.урттай байсан бөгөөд тухайн үеийнхээ хамгийн том махчин амьтаны нэгэнд тооцогдож байв. Уг халим дулаан урсгал даган дэлхийн бүхий л далай тэнгист ноёрхож байжээ. Тэрээр дундажаар 20 м урттай хамгийн том нь 25 м хүрч байжээ.

 

Базилозавр дорудон халим зэрэг томоохон амьтад руу довтолж идэшээ болгодог байжээ. Базилозаврт хөгжил нь зогсч сэлүүр хэлбэрт шилжсэн арын хөл байсан нь палеонтологчдын анхаарлыг татжээ. .

 

Мичиганы их сургуулийн Филип Жинджерич Египтийн Тетисын тэнгист малтлага хийж Базилозаврыг нарийвлан судлаж байна. Тэрээр базилозаврын араг ясыг судлах явцад арын хөлийг илрүүлсэн бөгөөд энэ нь зарим хөхтөн хуурай газраас дахин далай тэнгис рүү шилжсэн болохыг батлаж байна. Өнөөгийн халим ч энэ төрөл зүйлд хамаарах билээ. 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1.  Загасан буюу усны үлэг гүрвэлүүд:

2. Халим

3. Дорудон

Базилозавр
Базилозавр
Базилозавр. а. Араг яс, б. Хүний биеийн хэмжээтэй харьцуулсан нь