Б
Бадамдорж Гончигжанцангийн
Бадамдорж Гончигжанцангийн

 

Гончигжанцангийн Бадамдорж 1850-1920 буюу Шанзав Бадамдорж. Монгол улсын шашин, төрийн зүтгэлтэн. Г.Бадамдорж 1850-аад оны сүүлчээр Их шавийн нэгэн отогт мэндэлсэн бололтой. Тэрээр гүжир хамба, чин вангийн зэрэг, жүн вангийн хэргэмтэй явсан бөгөөд шашны захиргааны албан тушаалыг анхан шатнаас дээд зиндаанд нь хүртэл дэс дараалан хашсан хувраг юм.

 

VIII Богд Жибзундамбын итгэлийг ихэд хүлээсэн нэгэн байсан бөгөөд  1895 онд Богд хааны зараалаар Санкт Петрбург орж Оросын ззэн хаантай уулзаж, Монголыг Манж чин улсын эрхшээлээс гаргаж, тусгаар улс болох хэрэгт тусламж үзүүлхийг хүсч байсан анхны элч билээ. Г.Бадамдорж 1919-1920 онд Хаант Монгол улсын ерөнхийд сайдын албыг хашсан. 1911 оны хөдөлгөөний гол оролцогсодын нэг.

 

1920 онд Нийслэл Хүрээнд орж ирсэн Сүй Шүжантай Ерөнхий сайдын хувьд гэрээ хийснээр Монголоо Хятадад худалдсан нэр зүүж нэр хүнд нь нилээд мууджээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол Улсын Ерөнхий Сайд

Бадамдорж Гончигжанцангийн
Шанзав Г.Бадамдорж