Б
Бадамгарав Мятавын
Бадамгарав Мятавын

 

Мятавын Бадамгарав (1919 - 2010 оны 1 сарын 15) нь Монголын нэр цуутай жүжигчин билээ. Тэрээр 1956 онд Монгол улсын гавъяат жүжигчин цол хүртжээ. М.Бадамгарав Завхан аймгийн Алдархаан суманд мэндэлжээ.

 

1934 онд Завхан аймгийн клубаас ажлын гараагаа эхэлж, Улсын драмын театрт жүжигчин, Ардын дуу, бүжгийн улсын чуулгын дарга, уран сайхны удирдагч, “Монгол кино” үйлдвэрт жүжигчнээр ажиллаж байв.

 

Бүтээлүүд:

 

Жүжиг:

 

  • Шарай голын гурван хаан
  • Мандухай сэцэн хатан - Жаал Агай
  • Эмч нар - Бүрнээ
  • Тожоо жолооч
  • Ийм нэгэн хаан байжээ - Бадам
  • Гайхамшигт лимбэ - Хааны хатан
  • Хоёр эзний нэг зарц - Эсмеральдина
  • Намайг хүлээ - Лиза

 

Кино:

 

  • Сүхбаатар - Долгор
  • Ардын элч - айлын авгай
  • Гэм нь урдаа - Долгор
  • Өглөө - Бадам
  • Тэмцэл
  • Улаанбаатарт байгаа миний аавд - айлын авгай
  • Аман хуур - Дарь
  • Өнөр бүл - Бурмаа
  • Нөмрөг хадны цуурай - авгай
  • Талын цуурай - Балжид
  • Толбот хивс - Должид
  • Туяагийн бичээгүй захидал - Ханд
  • Мандухай сэцэн хатан - Хадаг эмгэн
  • Эзэнгүй айл
Бадамгарав Мятавын
Мятавын Бадамгарав
М.Бадамгарав МУС "Аман хуур" кинонд бүтээсэн дүр