Б
Багабанди Нацагийн
Багабанди Нацагийн

 

Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч

 

Нацагийн Багабанди нь Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч билээ. Тэрээр 1997 оны 6 сарын 20-ноос 2005 оны 6 сарын 24-ныг хүртэл Монгол улсын ерөнхийлөгчийн албыг хашжээ. Нацагийн Багабанди 1950 оны дөрөвдүгээр сарын 22-нд Завхан аймгийн Яруу сумын нутагт малчин ард Нацагийн тав дахь хүүхэд болон мэндэлжээ. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр А.Оюунбилэг нь 1975 онд УБДС төгссөн, багш мэргэжилтэй, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Хүний төлөө" сангийн тэргүүн.

 

Н.Багабанди 1958-1968 Завхан аймгийн Улиастай хотын 10 жилийн дунд сургууль, 1969-1972 ЗХУ-ын Ленинград (одоогийн Санкт-Петербург) хотын Хөргөлтийн дунд сургууль, 1975-1980 Украйны Одесс хотын Хүнсний технологийн дээд сургууль, 1984-1987 Москва хотод Нийгмийн ухааны академийг тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй. 

 

1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механикч инженер 1980-1984 онд Төв аймгийн намын хорооны хэлтсийн эрхлэгч. 1987-1990 онд МАХН-ын Төв Хороонд лектор-суртал нэвтрүүлэгч, тасгийн эрхлэгч,хэлтсийн зөвлөх 1990-1992 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга, дэд дарга 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын Бүлгийн ахлагч 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажилласан.

 

Тэрээр 1987 онд философийн ухааны дэд доктор хүртсэн (Проблемы формирования общественного сознания труженников монгольского села)

 

Бүтээлүүд:

  • "Монголын малчдын ухамсрын төлөвшил" НУА-ын эрдэм шинжилгээний сэтгүүл, 1987 (өгүүлэл)
  • "Хөдөөд зохиох олон түмний ажил", "Үнэн" сонин, 1986 (өгүүлэл)
  • "Монгол суртал" "Үнэн" сонин, 1991 (өгүүлэл)
  • "Монгол ариншин" Улаанбаатар хот, 1992 /ном/ 1990-1992 онд
  • Монголын нийгмийн улс төрийн шинэчлэл, зах зээлийн сэдвээр туурвисан хамтын бүтээлүүд 1992-1997 онд
  • Үндэсний баяр, улс тунхагласны ойн хурал, эрдэм шинжилгээний хурлуудад тавьсан улс төр, судалгааны илтгэлүүд /илтгэлүүд/
  • Ерөнхийлөгч: Шинэ зууны өмнөх бодомж, санамж, Улаанбаатар хот 1998 /ном/ Ерөнхийлөгчийн бодлого, сэтгэл. Улаанбаатар хот 2000 /ном/

 

Багабанди Нацагийн
Монгол улсын хоёрдахь ерөнхийлөгч Нацагийн Багабанди
Монголын улс төрийн зүтгэлтэн Н.Багабанди