Аккордеон (2)

 

Аккордеон (Францаар: accordеon) нь хөөрөгт даралтат хөгжмийн зэмсэг юм. Аккордеоны баруун гар талд төгөлдөр хуурын адил бүрэн хромат өнгөтэй даралтууд, зүүн талд аргил өнгөтэй болон бэлэн аккорд товчлуурууд байрлана.

Аккордеоныг анх 1822 онд Кристиан Фридрих Людвиг Бушманн (Christian Friedrich Ludwig Buschmann) Берлинд зохион бүтээжээ,

Аккордеоны даралт, механизмуудыг 1829 онд Армян гаралтай Венийн орган хөгжимч, хөгжим урлаач Крилл Демиан (Cyrill Demian) боловсронгуй болгож орчин цагийн Аккордеон хөгжмийг үндэслэсэн төдийгүй Аккордеон хэмээх нэрийг өгчээ. 

 

 

а. Кристиан Фридрих Людвиг Бушманн (Christian Friedrich Ludwig Buschmann)(1805 - 1864), б. Крилл Демиан (Cyrill Demian)(1772–1847)

 

 

1. 1830-аад оны үеийн Найман товчлуурт диатоник Аккордеон (8-key bisonoric diatonic accordion), 2. 1840-1850-аад оны үеийн Аккордеон

 

XIX зууны сүүлээр Аккордеоныг Саксоны Клингентале-д олноор үйлдвэрлэх болов. Өдгөө ч Германы Weltmeister пүүсийн Diana, Stella, Amigo загварууд дэлхий даяар хамгийн их тархжээ.

 

Мөн бусад орны Horch, Hohner, Bugari Armando, Оросын Берёзка, Меркурий, Ленинград, Спутник, Юность, Акко, Юпитер загварын аккордеонууд үйлдвэрлэгдэн гарчээ.

 

Аккордеон (2)
Аккордеон (Бага октавын Фа — Гуравдугаар октавын Ля)
Аккордеон (Бага октавын Си — Гуравдугаар октавын До)
Аккордеонч
Олон товчлуурт Аккордеон (Accordion many keys)