Акведук

 

Акведук (Латинаар: aqua -ус, ducere - дамжуулах, хүргэх) нь ундны усны эх үүсвэр нь хот, суурин газрынхаа түвшингээс дээр байх тохиолдолд ус дамжуулах зориулалттай  гүүрэн байгууламж юм. Хэдийгээр Ромчууд Акведукийг анхлан байгуулсан гэдэг ч Ойрхи Дорнодын барилга архитектурт Ромынхоос зуун жилийн өмнө акведукийг хэрэглэж байжээ. М.э.ө VII зуунд Ромчууд акведукийг хэрэглэж байхад Ассирчууд 80 км урт акведукийг ашиглаж байв. Тэр бүү хэл Ниневигээс ус татахын тулд нийслэлдээ 10м өндөр, 300 урт акведукийг тусгайлан байгуулжээ. Энэ үед Майягийн хотуудад ч акведук өргөн хэрэглэгдэж байжээ.

 

Эртний Грект ч акведукийг хэрэглэж байсан төдийгүй Геродот Самос арлын акведукийг "Ертөнцийн гайхамшиг" хэмээн тодорхойлж бичиж үлдээжээ.

Ромчууд л гэхэд Рим хотдоо 11 акведукийн сүлжээ байгуулж 350 км т 500 жилийн турш ус дамжуулж байжээ. Уг байгууламжын 47 км нь газрын гадарга дээр, бусад нь газар доор байрладаг байжээ. Ромын хамгийн урт буюу 141 км урт акведукийг м.э.ө II зуунд Карфаген руу (өнөөгийн Тунис) байгуулжээ. Ромын акведукийн байгууламж нь техник, технологийн нарийн шийдэл, бөх бат чанараараа гайхагдаж байсны илрэл нь Ромын эзэнт гүрэн мөхснөөс хойш мянган жил оршсоор байжээ. Лон-дю-Гар -ын акведукаар өдөрт 20000 куб м ус дамжуулдаг бөгөөд түүний тооцоо, нарийвлал өнөөгийн инженерүүдийг ч гайхуулсаар байна.

Акведук
Франц .Пон-дю-Гар дахь Эртний Ромын Аакведук
Сеговии дахь Акведук (м.э.ө I зуун)