Акбар I

 

Аугаа Акбар буюу Акбар, Желал-ад-Дин Мухаммад (1542 оны 10 сарын 14 - 1605 оны 10 сарын 17), Арабаар: جلال الدین محمد اکبر . Доголон Төмөр хааны удам, Бабур хааны ач, Аугаа Могулын гуравдугаар, Энэтхэгийн 11 дүгээр Падишах, . Акбар хаан хүчирхэг Могулыг бэхжүүлж улам өргөжүүлсэн гавъяатан билээ.

 

Акбар нь Хумаюн хааны хүү бөгөөд 1542 онд Энэтхэгийн Синде буюу өнөөгийн Пакистанд мэндэлжээ. Синдед 12 нас хүртлээ амьдраад 1555 онд эцгийн хамт тухайн үед энэтхэгийн урлаг соёл сэргэн мандаж байсан Дели хотод ирж суурьшжээ. 1556 онд эцэг Хумаюн нь нас барж Акбар хүү 14 насандаа хаан ширээнд суужээ. Дөрвөн жилийн дараар тэрээр Байрам-ханыг хөөж, Мальве дахь Баз Бахадурын бослогыг дарж Раджпутан, Гуджарат, Бенгаль, Кашмирыг өөртөө нэгтгэн улсынхаа хил хязгаарыг өргөтгөн тэлжээ.

 

Тэрээр олон жилийн турш дураараа дургиж байсан хойт Энэтхэгийн улсуудыг өөрийн хяналтандаа авч тэднээс татвар хураах болжээ. 1574 он гэхэд тэрээр маргаантай газар нутгийн асуудлыг цэгцэлж дуусчээ. Акбар улс орны дотор өөрлөлт шинэчлэлийг явуулж эрдэмтэн мэргэд, яруу найрагч, хөгжимчид, болон зураачдаар өөрийгөө хүрээлүүлэх болов. Түүнд олон төрлийн боловсролтой, олон хэлээр яридаг визир Абу-л Фазл шадарлах болжээ.  

 

 

Абу-л Фазл Акбар хаанд "Акбарнаме" бяцхан номоо гардуулж байгаа нь. 1596—1597 он .

Дублины Честер Битти номын сан

 

Акбарын хаанчлалын үед 24 мянган боть ном агуулсан баялаг номын сан, уран зургийн сургууль буй болж 1569 оноос тэрээр "Ялалтын хот" буюу Фатехпур-сикри хэмээх шинэ нийслэлийг барьж байгуулах ажлаа эхэлжээ.

 

Акбар шашин шүтлэгт түүн дотор загалмайтын шашинг сонирхон судлаж байжээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Бийрбал

Акбар I
Аугаа Акбар хаан