Айраг

 

Монголын уламжлалт хоол хүнс

 

Айргийг Түрэг. Башкыр, казахааркымыз, татараар: кимиз, якутаар: кымыс гэнэ.Монгол туургатнууд гүүний саамыг бүлж исгэн айраг хэмээх гайхамшигт ундааг хийж хоол хүнсэндээ хэрэглэж иржээ. Шинэхэн иссэн айраг нь сэнгэсэн тааламжтай үнэртэй. уруул чимчигнүүлсэн зөөлөн исгэлэн амттай, шингэц сайтай байдаг. Ходоодны илчлэгийг идэвхижүүлж хоол шингэцийг сайжруулдаг төдийгүй дэлүү, элэг, цөсний өвчин, уушигны хатгаа, сүрьеэ, зүрхний даралт ихсэх, усан хаван, хөл, нурууны өвчинд эм болдог ундаа хэмээн хэрэглэж иржээ. Ердийн айрагт ,2 % - 5 % этилийн спирт агуулагдах бөгөөд  хүчиллэг чанар нь 60-120 ° т байдаг.

 

Айрагт агуулагдах амин дэм

            Амин дэм      

       Агууламж мкг/л          

     Тиамин

203,4

     Рибофлавин (B2)

375,0

     B12

2,1

   Пантотенийн хүчил    

2010,0

   Фолиевийн хүчил

265,0

   Биотин

1,2

  С амин дэм

93,2

 

Айраг
Айраг