А
Азийн сүвээцагаан
Азийн сүвээцагаан

 

Азийн сүвээцагаан буюу шаргал сүвээ цагаан. Латинаар: Pluvialis fulva (Gmelin, 1789) нь Хиазынхан овгийн дундаж хэмжээний шувуу юм. Тэд 23–26 см урт, нас бие гүйсэн нь үржлийн улиралд толгойн орой, далавч, нуруу хэсэг нь шаргал болон хар толботой байдаг. Нүүр, хүзүү нь цагаан хүрээтэй хар, цээж, ууц нь хар бараан өнгөтэй. Хөл нь хар. Өвлийн улиралд биеийн хар хэсгүүд нь алга болж, нүүр нь шардуу, цээж, өвөр хэсэг нь цагаан өнгөтэй болдог.

 

а. Үржлийн үеийн зүс                                           б.Авсрали тивийн зүйл                                     в. Энэтхэгт байдаг зүйл

 

Азийн сүвээцагаан нь туйлын тундр болон Азийн хойд зүгээс Аляска хүртэл нутаглана. Өвлийн улиралд өмнөд Ази, Австралид өвөлжинө. Цөөн хэд нь АНУ-н Хавай болон Калифорнид өвөлжинө.

Азийн сүвээцагаан
зийн сүвээцагаан. Pluvialis fulva