А
Адуфэ хэнгэрэг (2)
Адуфэ хэнгэрэг (2)

 

Испани үндэстний хөгжмийн зэмсэг

 

Адуфэ хэнгэрэг (Adufe square tambourine)  нь Мавританаас гаралтай Пиренейн хойг, Хойд Африк, Испани, Португалийн уламжлалт цохивор хөгжмийн зэмсэг юм.

 

 

Анхлан зөвхөн эмэгтэйчүүд дэлддэг байсан бол өдгөө хүйс харгалзахгүй тоглодог болжээ. Адуфэ хэнгэрэг зургаан талтай (Adufe hexagonal tambourine) ч байх нь бий. 

 

Адуфэ хэнгэрэгийн царыг нарс модоор үйлдэх бөгөөд өнцгүүдийг өнгө өнгийн туузаар чимнэ. Тэлүүрдэж татсан арьсны зах хүрээгээр жижиг чулуу, үр буурцаг нааж өгдөг. Энэ дуугаралтыг өнгийг өөрчилдөг ажээ.

Адуфэ хэнгэрэг (2)
Адуфэ хэнгэрэг (Adufe tambourine)
Адуфэ хэнгэрэг (Adufe tambourine)