Адууч Чогчиго

 

Адууч Чогчиго буюу Адууч Чогчоохой Латинаар: Oenanthe oenanthe (Linnaeus, 1758) нь Намнаахайнхан овгийн жижиг шувуу юм. Тэд Чогчигын төрлийн шувуудаас Европ, Азид хамгийн өргөн тархсанд тооцогддог. Адууч чогчиго шавьж идэштэн бөгөөд нүүдлийн шувуу юм. Тэд Ази, Европд төдийгүй Канад, Гренланд, Аляска хүртэл тархжээ. Өвлийн улиралд Африкт өвөлжинө. 

 

Биеийн урт 14.5-17 см, Далавчны урт 9-10 см, Биеийн жин 20-25г. Эрэгчин, цээж болон сүүл хэсэг нь цагаан, сүүлний үзүүр хэсэгт хошуулдсан хар толботой. Бэсрэг уулсын ам хөндий, тал хээр, цөлөрхөг хээрт сүүлэрхэг зурам, бозлог зурам, үхэр огдой, дагуур огдой, Монгол тарвага зэрэг амьтадтай хөршлөн тэдний нүх, үлий, дош, хад чулуунд үүрллэн өндөглөж зусдаг шувуу.

 

Зуны улиралд эрэгчингийн  нуруу нь саарал, хоолой нь бор шаргал, далавч нь хар өнгөтэй болно. Эмэгчингийн нурууны хэсэг цайвар бору, гэдэс хэвлий нь шаргал, далавч нь бараан бор өнгөтэй болдог. Хадны завсар, ангалд үүрээ засаж, 5-6 өндөг гаргах бөгөөд 14 хоногын дараа ангаахай болдог.

 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Монгол орны шувууд

Адууч Чогчиго
Адууч Чогчиго6 а. Үржлийн бус улиралд. б.Үржлийн улирлын үед