Агь

 

Агь. Латинаар:Artemisia absinthium (Carolus Linnaeus) нь Евразийн сэрүүн бүс болон Африкийн хойд хэсгээр ургадаг ургамал юм. Энэхүү ургамал нь олон наст, анхилуун хурцлаг үнэртэй, цагаан саарал өнгөтэй, малд тэжээлтэй юм. Агины хандаар үсээ угаавал үсний уналтыг зогсоож тэжээл өгөх бөгөөд агиар хийсэн дэр тархины даралтыг багасгаж тайвшруулна.

 

Агьны үндэс Artemisiae frigidae radix 


Тодорхойлолт: Модожсон олон тооны иайлзуур болон богино үндэслэг иш бүхий 15-30 см өндөр нарийн мяндаслаг үсээр хучигдсан сааралдуу эсвэл цайвар ногоон өнгөтэй олон наст заримдаг сөөгөнцөр 

Нэршил: Artemisiae frigidae radix Агьны үндэс 

 

Нутгийн нэршил: Цагаан агь, хүйтний шарилж 
 

Эх ургамал: Artemisiae frigidae Willd-Asteraceae Өлчир шарилж /Агь/-Гол гэсэрийн овог 
 

Тархац: Хөвсгөл, Хэнтний, Хангай, Монгол дагуур, Хянган, Ховд, Монгол-Алтай, Дундад Халх, Дорнод Монгол, Их нууруудын хотгор, Олон нууруудын хөндий, Дорноговь, Говь-Алтайн дүүргүүдийн хээр, цөлийн бүсэд хайрга, асга, чулуурхаг хээр бүхий сайр, багавтар элс, хааяа дэрс марзтай газар ургана. 

Түүхий эдийн чанарын шинжилгээ: Түүхий эд нь MNS 1944:1996 стандартын шаардлагыг хангасан байна. 

 

Гадаад байдал: Салаа үзүүр бүхий нарийн торгомсог хэвтээ үсээр бүрхэгдсэн 
Мэдэрхүйн эрхтэний шинжилгээ: 
Өнгө: цайвар ногоон 
Үнэр: өвөрмөц 
Амт: гашуун 

 

Хэрэглэх хэсэг: Үндэс 7 дугаар сарын сүүлч 8 дугаар сарын эхээр эфирийн тос хамгийн их агуулагдах үед нь түүж бэлтгэнэ. Зонхилон агуулагдах биологийн идэвхит нэгдлүүд:
• Флавоноид 
• Курамин 
• Эфирийн тос 0,6 хувь 
• Илээлэгч бодис 
• Алкалоид 

 

Үйлчилгээ: Үрэвсэл намдаах, цус тогтоох, шархыг нөхөн төлжүүлнэ. Хэрэглэх хэмжээ: 3,7-11,1 граммыг усанд буцалгаж хэрэглэнэ. 
 

Хадгалалт: Битүү саванд сэрүүн газар хадгална. 
 

Уламжлалт эм: Аржутан

Агь
Artemisia absinthium
Агь