Агухацератопс

 

Агухацератопс. Латинаар: Agujaceratops (Lucas, Sullivan & Hunt, 2006) - нь хожуу Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 83-70 сая жилийн өмнө Хойд Америкт амьдарч байсан шувуун аарцагт өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Уг гүрвэлийн чулуужсан үлдэгдэлүүдийг АНУ-ын Техас мужийн Брюстерийн (Brewster) тойргоос 1938 онд олж илрүүлжээ.

 

Уг зүйлийг палеонтологч Лукас (Lucas), Салливан (Sullivan), Хант (Hunt) нар 2006 онд тодорхойлон бичсэн бөгөөд Agujaceratops. mariscalensis хэмээн нэрлэжээ. Агухацератопсыг 1989 онд Леман (Lehman) Chasmosaurus mariscalensis хэмээн нэрлэж тодорхойлсоныг Лукас өөрийн нөхдийн хамт засварлан уг зүйл A. mariscalensis болохыг тогтоожээ.

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Агухацератопс
Агухацератопс
Агухацератопсын араг яс