А
Агого цохивор хөгжим (2)
Агого цохивор хөгжим (2)

 

Бразилын хөгжмийн зэмсэг

 

Агого цохивор хөгжим. Африкаас гаралтай Бразил үндэстний цохивор хөгжим. Уг хөгжмийг Кандомбле шашны зан үйл, самба бүжиг, Бразилын тулааны урлаг Капоэйра, болон хосоор бүжиглэдэг Макулеле хэмээх Бразилийн саваат бүжигт өргөн хэрэглэнэ. 

 

 

Агого нь хоёроос дөрвөн хэлгүй хонхыг холбож бариул гаргасан цохивор хөгжим юм. Хонхнууд нь янз бүрийн хэмжээтэй тул янз бүрийн хэлбэлзэлтэй дуу авиаг гаргана. Цохиур нь мод металл янз бүр байх бөгөөд заримдаа Агогог Кокосын самарын хальсаар үйлддэг. 

 

 

Агого нь Африкийн Йоруба хэлээр "хонх" гэсэн үг юм. Италийн гэлэнмаа Кавацци XVI зуун анхлан Анголд шашин дэлгэрүүлэх ажлаар явж байхдаа энэ хөгжмийн талаар тэмдэглэн бичжээ. Агого хөгжмийг Африкийн Лунда болон Чокве омгийнхон «Рубэмбе» (Rubembe), Кабинда мужид «Чингонго» (Chingongo). Бантучууд «Нгонжэ» (Ngongе) буюу «Нгонго» (Ngongo), Дагомее, Нигери Суданд хоёр хонхт Агогог «Нгомбе» (Ngombe) хэмээн нэрлэдэг байна.

 

 

Агого цохивор Бразилид Ангол, Конго Мозамбикын боолуудтай цуг тархжээ.  

Агого цохивор хөгжим (2)
Агого цохивор хөгжим
Какосын самарын хальсаар үйлдсэн Агого (Agogô Coco)
Модон Агого (Wooden Agogo)
Агого цохивор