Агилизавр

 

Агилизавр. Латинаар: Agilisaurus (Peng, 1990) буюу "Амьд гүрвэл" нь Юрийн галавын дунд үед буюу ойролцоогоор 168-161 сая жилийн өмнө өнөөгийн БНХАУ-ын Сычуньд амьдарч байсан  Neornithischia-гийн бүлгийн шувуун аарцагт жижгэвтэр өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Уг гүрвэлийн цорын ганц зүйл нь Agilisaurus louderbacki юм.

 

Уг гүрвлийн урт нарийхан сүүл нь тэнцвэржүүлэх үүрэг гүйцэтгэж, хөнгөн араг яс, урт хойд мөч нь түүнийг хурдан гүйх боломжтой болгосон байна. Уг гүрвэл ойролцоогоор  1,2 метр (4 фут) урттай байжээ. 

 

Уг зүйлийг анх 1915 онд Сычуанаас олж илрүүлсэн америкийн геологч доктор George Louderback-ийн дурсгалд зориулан түүний нэрээр Agilisaurus louderbacki хэмээн нэрлэжээ.  Агилизаврыг Хятадын палеонтологч Пэн Гуанжоу 1990 онд товчоор 1992 онд дэлгэрэнгүй тодорхойлон бичжээ.
 
 
 
Холбоотой мэдээлэл:
 
 
Агилизавр
Агилизавр
Agilisaurus