Агваандандар

 

Алшаа лхарамба Агваандандар (1759-1842) нь Монголын сэтгэгч, буддын гүн ухаантан, учир шалтгаан судлаач, хэл шинжээч, утга зохиолын онолч. Тэрбээр Алашаа хошууны хүн. Төрсөн нутгийнхаа нэрээр Алашаа Дандар, Алаша лхарамба хэмээн алдаршжээ. харамба Агваандандар /1759-1842/ бол хэл судлаачн, уран зохиолын онолч, яруу найрагч юм. Төрсөн нутгийнхаа нэрээр Алшаа Дандар, Алшаа лхарамба хэмээн алдаршжээ. Түвдийн Лхас, Гүмбүм зэрэг хийдэд шавилан сууж, буддын шашин, гүн ухааны лхарамбын зэрэг хамгаалсан.

 

Бага залуугаасаа Монгол, Төвд бичгийг шамдан сурч, 50 настайдаа "Зохист аялгууны толь"-ийг сурахаар Гүмбүм хийдэд зориглон хүрч, "Эгшигтнийг баясгах эгшиг дуу" зохиолоор үндэс болгон "Зохист аялгууны толь"-ийг судлах анхны зохиолоо бичжээ. 1829 онд 71 насандаа "Зохист аялгууны толь гурван бүлгийн жишээг өгүүлэх саруул оюутны хүзүүний чимэг үзэсгэлэнт сувдын эрхи" хэмээх яруу найргийг бичсэн. 1830 онд "Адисдидыг урих яруу эгшгийн цэнгэл" зохиолыг бичиж, үүндээ бүгд далан долоон зүйлд зохицуулан далан долоон шүлэг хавсаргаажээ. 1835 онд "Дарь эхийн магтаал мэргэдийн зулайн чимгийн тийн номлол мэргэдийн орой дэх эрдэнэ шигтэгсэн чимэг" хэмээх уран зохиолын онолын номыг тууривсан бөгөөд "Зохист аялгууны толь"-ийн утгын болон дууны янз бүрийн чимгүүдийг ашиглан "Магтаал үг цэцгийн эрхсийн чимэг" хэмээх яруу найргийг бичсэн байдаг.

 

Алшаа Дандар наян хэдэн насандаа "Сарны гэрэл" Төвд, Монгол дохионы бичгийг бичиж, хэлний шинжлэлд чухал дурсгал үлдээжээ. Төвд хэлний хоёр боть туурвижээ. "Мэргэний эрхэт Алшаа Дандар лхарамбын бүрэн ботийн гарцаг" гэдэг номд дөчөөд зохиолын нэр байдаг юм. Тэдгээр нь голдуу хэлний шинжлэл, уран зохиол, шаштар, тайлбар, сургааль, захидал зэрэг багтдаг. Алшаа Дандарын уран зохиолын онол хийгээд яруу найргийн бүтээл нь Монгол соёлын өвд хүндтэй байр суурьтай байдаг билээ.

 

Төвдийн Лхас, Гүмбүм зэрэг хийдэд шавилан сууж, буддын шашин, гүн ухааны лхарамбын зэрэг хамгаалсан. Буддын гүн ухаан, учир шалтгааны ухаан, хэл шинжлэлч, яруу найргийн онол, шашны зан үйл, толь бичиг зэрэг олон мэдлэгийн салбараар дөчөөд бүтээл туурвисны дотор Дигнага, Дхармакирти зэрэг эртний Энэдхэгийн буддын учир шалтгааны ухаантны зохиолыг судлан тайлбарласан бүтээл нь зонхилдог.

 

Агваандандар учир шалтгааны гаргалга, баталгаа хийхдээ юм, үзэгдэл нь мөнх хөдлөх маш нарийн тоосноос тогтдог бөгөөд хөдөлгөөний эх сурвалж бол эсрэг, тэсрэгийн зөрчил гэж үзэж байв. Агваандандарын зохиосон Хүний номын баяр хурим сургаал, Зохист аялгууны толь-ийн гурван бүлгийн жишээ шүлэг, Саруул оюутны хүзүүний чимэг үзэсгэлэнт сувд эрхи хэмээх яруу найраг, Монгол үгсийн ёсыг сайтар номлосон хэлний чимэг хэмээгдэх оршив, Сарны гэрэл дохионы бичиг зэрэг олон зохиол нь алдаршжээ. Тэрбээр Үгсийн онол мэргэдийн амны чимэг зохиолдоо хэлний боловсролын чухлыг өргөн дээдэлсэн байдаг бөгөөд уг санааг гаргасан завсрын шүлэгтээ:

 

Эрдмийг олонтаа сонсовч, номлохуйд эс мэргэжвээс

Эмээр хоосрон гуцуудсан мэргэн сайн эмч мэт,

Эгнэгт тэмцэхүйд мэргэн ч, туурвих ёсыг эс мэдвээс

Элдэв зуун хэлтэн болж өгүүлэвч, хэлгий балай мөн.

Зохиох туурвихуйд сайн боловч, бичих дадхал муу аваас

Зориг хүчит их баатар боловч, гар мухар мэт

Бичих зохиохуйд үг үсгийг ёсоор эс найруулбаас

Билгүүн сайн эрдэмтэн авч сонжуурлагдахын гэмт

Үг үсэг алдаагүй ч, яруу хэллэг төгөлдөр бус аваас

Үзэсгэлэнт эхнэр чармай нүцгэн гүйсэн мэт,

Илт өгүүлэхүй хуучин дохио үгээр эс чимэвээс

Эгнэгт бүдүүлэг хар үг холилдох тул, мэргэд орхивоос зохист гэжээ

(Доктор Л. Хүрэлбаатарын хөрвүүлэг).

 

Оросын эрдэмтэн И. Щербатский Агваандандарыг "тэргүүн зэргийн гүн ухаантан" гэж үнэлсэн нь бий.

Агваандандар
Буддын гүн ухаантан, яруу найрагч Агваандандар