Агатаум

 

Агатаум. Латинаар: Agataumas (E. Cope, 1874) нь "Аугаа гайхалтай" хэмээн нэрлэгдсэн уг гүрвэл Цератопсийн бүлийн шувуун аарцагт өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Agataumas нь хожуу цэрдийн галавын үе буюу ойролцоогоор 70-65 сая жилийн өмнө (кампаны дунд үеэс- маастрихийн төгсгөл үе) өнөөгийн хойд Америкт амьдарч байжээ.

 

Уг гүрвэлийг Вайомингийн Суитуотерын тойргоос (Sweetwater County) олж илрүүлсэн бөгөөд палеонтологч Коуп 1874 онд тодорхойлон бичжээ.

 

Агатаум нь ойролцоогор 9 метр урттай, 3 метр өндөртэй, 5 тонн орчим жинтэй байжээ.  

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

Агатаум
Агатаум