А
Авлос жимбүүр (2)

 

Грекийн хөгжмийн зэмсэг

 

Авлос жимбүүр нь өнөө цагийн Гобой хөгжмийн өвөг бөгөөд (Грекээр: αὐλός — "хоолой, гуурс" гэсэн утгатай үг) Эртний Грекийн үлээвэр хөгжмийн зэмсэг юм. 

 

 

Ромын язгууртны саркофаг (бунхан) дээр Авлос жимбүүрийг дүрсэлжээ (290-300 он)

 

 

Авлок жимбүүрийг мод болон ясаар үйлдэх бөгөөд тоглох 3-5 нүх гаргаж үлээх хошуу (мундштук) суулгаж өгнө. Авлос жимбүүрийг Грекчүүд Бага Азийн Фиргигээс гаралтай хэмээн үздэг. Эртний Ромд Авлос жимбүүрийг "Тибиа" (Латинаар: Tibia) хэмээн нэрлэж байжээ. Хамгийн өргөн тархсан нь өөр өөр урттай хос Авлос жимбүүр юм.

 

 

Авлос нь Антийн ертөнцд хамгийн өргөн дэлгэрсэн хөгжмийн зэмсэг бөгөөд Эртний Грек Ромын эмгэнэлт жүжиг, тайлга, тахилга, (спонд), язгууртан, жанжингуудын оршуулга, (Спарт), зугаа цэнгэлд ч эгшиглэж байжээ. Түүнийг Цэргийн найрал хөгжим, тэнэмэл хөгжимчид, язгууртнууд бүгд тоглож байв:

 

Биеийн тамирын уралдаан тэмцээний хөтөлбөрт ч Авлос жимбүүр тусгагдаж байжээ. Авлос жимбүүрээр хөгжимдөгчийг Авлет хэмээн нэрлэдэг байжээ.

 

Авлос жимбүүр (2)
Авлос жимбүүр
Авлос
Авлос бялар