Авимим

 

Авимим. Латинаар: Avimimus Kurzanov, 1981. Avimimus нь латинаар "Шувуутай төстэй" гэсэн утгатай ажээ. Багавтар овор хэмжээтэй теропод үлэг гүрвэлийн дэд бүлэгт хамаарна. Авимим нь Цэрдийн галавын үед буюу ойролцоогоор 85-70 сая жилийн өмнө өнөөгийн Монголын нутагт амьдарч байжээ.

 

 

Уг гүрвэл ойролцоогоор 1,5 метр урттай 70 см өндөртэй, 15 килограмм орчим жинтэй байжээ. Хөлийн сарвууны төгсгөлд бяцхан бундуутай, түүгээрээ өдөө цэвэрлэж чаддаг байжээ. Харин нисч чаддаггүй байсан хэдий ч сайн гүйж чаддаг байжээ. Тэрээр ойролцоогоор 70 км/цаг хурдалж чаддаг байжээ. Хошуундаа шүдгүй бөгөөд бусдын өндөгийг хулгайлах, жижиг амьтад, ургамлаар хоололдог байжээ. 

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Үлэг гүрвэлийн жагсаалт

 

Авимим
Avimimus
Авимимыг хүний биеийн хэмжээтэй харьцуулсан нь