Аварга загас

 

Аварга загас буюу Акул. Латинаар: Selachii. нь мөгөөрсөн араг ястай, шувтан хэлбэрийн биетэй далай, тэнгисийн махчин загас юм. 420 сая жилийн өмнө буюу үлэг гүрвэлээс өмнө үүссэн хамгийн эртний амьд амьтдын нэг ажээ. Ижил нэршил: Selachimorpha болон Pleurotremata

 

Аврага загас нь 17 см-ээс 12 м хүртэл том 440 зүйл байдаг.  Хамгийн сайн танигдсан зүйлийн нэг нь цагаан аварга загас, алхан толгойт аварга загас юм. Далайн мандалын дээд хэсгээс эхлээд дийлэнхдээ  2000 метрийн гүнд зарим зүйл нь 3000 метр болон түүнээс ч гүнд амьдарах ажээ. Далайгаас гадна цэнгэг усанд амьдардаг зүйл ч байдаг байна.

 

 

а.Алхан толгойт аварга загас буюу Sphyrna lewini,  б. Эрээн аварга загас буюу Stegostoma fasciatum

 

Аврага загас тийм ч аюултай амьтан биш бөгөөд уурлуулж цочроохгүй бол хүнд тэр болгон хор учруулаад байдаггүй гэнэ. Өдгөө зарим нэг зүйл нь устах аюулд тулгараад байгаа ч хүмүүс аюулт муу амьтан хэмээн үздэгээс халимтай харьцуулахад хамгаалах үйл ажиллагаа нь төдийлөн урагштай явахгүй байгаа ажээ. 

 

Өдгөө байгаа төрлүүд:

 

  • Carcharhiniformes
  • Heterodontiformes
  • Hexanchiformes
  • Lamniformes
  • Orectolobiformes
  • Pristiophoriformes
  • Squaliformes
  • Squatiniformes

 

Мөхсөн төрлүүд:

 

  • Cladoselachiformes
  • Eugeneodontida
  • Hybodontiformes
  • Symmoriida
  • Xenacanthida

 

 

Холбоотой мэдээлэл:

 

1. Цагаан аварга загас

2. Халиман аварга загас

Аварга загас
Аварга загас
Squatina californica