Абу-с-Салт

 

 

Абу-с-Салт Умайя ибн Абд ал-Азиз ибн Аби-с-Салт ал-Дани ал-Андалуси - Арабын математикч, одон оронч, түүхч, эмч, яруу найрагч, хөгжимчин. Испаний Дение болон Севильед суралцаж байгаад хожим нь Александрид (1096—1112), дараа нь Магдиид шилжин тэндээ ордны цаг тооны бичээч, ерөөлчөөр ажиллажээ. Түүнийг 1134 онд усан хавангаар нас нөхцсөн хэмээн тэмдэглэсэн байдаг.

Тэрээр авъяаслаг хөгжимчин байсан төдийгүй одон орон, математик, хөгжимийн дуу авиа болон гэрэл, алхимийн чиглэлээр судалгаа хийж, түүх, яруу найраг, анагаах , гүн ухааны бүтээлүүдээрээ нэрд гарчээ .

Түүний гол гол зохиолууд:

  • Нукта буюу цэг хэмээх үгийн утгуудын талаар
  • Геометрийн тухай гарын авлага
  • Астролябитай ажиллах тухай (Risāla fī al‐ʿamal bi‐ʾl‐asṭurlāb)
  • Долоон гаригийг байрлуулсан олон талын ажиллагаат тимпан - экваториумын зохион байгуулалт ба ажиллах зарчим)
  • Оюун ухааны заслын тухай ном
  • Хөгжмийн тухай шаштир
  • Сансар судлалын талаар товч үгүүлэл (Kitāb al‐wajīz fī ʿilm al‐hayʾa)
  • Одон орон судлал, физик болон арифметикаар тавигдсан асуудлуудын шийдэл ба шийд (Ajwiba ʿan masāʾil suʾila ʿan‐ha fa‐ajāba или Ajwiba ʿan masāʾil fī al‐kawn wa‐ʾl‐ḥabīʿa wa‐ʾl‐ḥisāb).