Абу-л-Вафа

 

 

Абу-л-Вафа

Абу-л-Вафа Мухаммад ибн Мухаммад ибн Яхья ибн Исмаил ибн Аббас ал-Бузджани

ابوالوفا محمد بن محمد بن یحیی بن اسماعیل بن العباس البوزجانی

Мэндэлсэн он сар өдөр:      940 оны 6 сарын 10

Мэндэлсэн газар:                 Бузган

Нас барсан он:                    998 он

Нас барсан газар:               Багдад

Судалгааны чиглэл:            Математик , одон орон судлал

Нэрд гарсан шавь нар:       Ибн Юнис, Абу-л-Хасан

Тодорхойлолт өгсөн

ухагдахуунууд:                    тангенс, котангенс, синусийн теорем

 

Абу-л-Вафа Мухаммад ибн Мухаммад ибн Яхья ибн Исмаил ибн Аббас ал-Бузджани (араб. ابوالوفا محمد بن محمد بن یحیی بن اسماعیل بن العباس البوزجانی‎‎, Бузган (Тегераны ойролцоо),  — Дундад зууны Дорнын агуу их математикч, одон оронч. Абу-л-Хасана ибн Юнисын багш.

Одон орон судлал

Абу-л-Вафа Птолемейн “Альмагесту”-д бичсэн тайлбартаа тухайн үеийнхээ одон орны мэдлэг болон өөрийнхөө судалгааны ажлын үр дүнгийн талаархи мэдээллүүдийг оруулжээ. Тэнд сарны хөдөлгөөний нэгэн тэнцэтгэл бишийн талаар дурдсан нь  хожим Тихо Брагегийн нээлтээр батлагджээ.

998 онд Абу-л-Вафа  нас барахынхаа өмнөхөн сарны хиртэлгийг Багададад ажиглаж тухайн цагт  Өргөмчэд үзсэн Ал-Бирунигийн ажиглалттай харьцуулснаар дээрхи хоёр хотын уртрагын ялгааг нарийн тодорхойлж чадсан  байна.

Математик

Абу-л-Вафа тригонометрийн  тангенс болон котангенс функцүүдийн утгуудыг нарийн тооцоолж тэдгээрийн хүснэгтийг буй болгосон төдийгүй синусийн утгуудыг нэг градусын нарийчлалтайгаар тооцоолон гаргажээ. Тэрээр мөн хоёр өнцгийн нийлбэрийн синусийн томъёог томъёолж, ал-Ходжанди и ибн Ирактай нэгэн зэрэг бөмбөрцгийн гурвалжны синусийн теоремыг баталсан. Тэрээр Евклид, Диофант, Гиппарх, ал-Хоризм нарын математикийн бүтээлүүдэд тайлбар бичсэн.

Мөн тэрээр “Арифметикийг судлахын тулд юу сурч мэдсэн байх шаардлагатайн тухай”, “Ажил хэрэгч хэн бүхний мэдвэл зохих арифметик”, “Гар урчуудад геомерт яагаад  хэрэг болдог вэ?”,  “Зургаан аравтын таблицыг хэрэглэх тухай”, “Квадратын квадрат, кубын ирмэг болон тэдгээрээс бүрдсэн дүрсийг тодорхойлох нь” зэрэг бүтээлүүдийг турвисан юм.

Абу-л-Вафа
Абу-л-Вафа